УИХ дахь намын бүлгүүд 2027 оны Төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар хэлэлцлээ

2026-11-02
by

Өнөөдөр УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд болон Хүн намын зөвлөл хуралдсан. АН-ын бүлгийн тухайд Хэвлэлийн эрх чөлөө, байгаль орчны доройтол, бүлгийн дэд дарга нарын томилгоо, Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээлэл зэрэг асуудлаар хуралджээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин: 

1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль хэрэгжихгүй байна. Ялангуяа, тус хуулийн дөрөвдүгээр зүйл дээр “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэж заасан. Гэвч энэ хууль хэрэгжихгүйгээр барахгүй төрийн бүх байгууллагууд өөрсдөө хэвлэл мэдээллийн албатай болсон. Энэ нь дөрөв дэх засаглалын буюу хэвлэл мэдээллийн зах зээлийг хумих, өрсөлдөх чадварыг бууруулах, нэг талыг барьсан мэдээллээр хангах нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзэж байна. Тиймээс цаашид хэвлэл мэдээллийн хэрэгсэл бие даасан, хараат бус байх ёстой гэсэн үзэл баримтлалыг тодорхойлж, ажлын хэсэг байгуулна. 

Ташрамд, өнөөдрийн хуралдаанаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд даргаар Ш.Бямбасүрэн, Ж.Баярмаа, Г.Хосбаяр, Р.Сэддорж нарыг олонхын саналаар томилсон юм.

МАН-ын бүлгийн хуралд мөн Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулсан. Ийнхүү УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, хэлэлцүүлгийн түвшинд илүү сайжруулахаар ажлын хэсэг байгуулж, дахин хэлэлцэхээр болжээ.

ХҮН намын зөвлөл ч 2027 оны Төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар хэлэлцсэн. Мөн УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай” хуулийн төслийн танилцуулгыг хийжээ.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

11 сар 2026
М Т W Т F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Previous Story

Зам, тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтохын гэрээс 7,030,000 төгрөгийн шатахууны талон олджээ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Зам, тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтохын гэрээс 7,030,000 төгрөгийн шатахууны талон олджээ

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Насантогтоход өнгөрсөн есдүгээр сард шүүхээс таван жилийн хорих ял ногдуулсан. Тэгвэл АТГ-аас шалгалтын явцад илэрсэн

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны