Суррон унаж явахдаа хүн дайрч, амь насыг нь хохироосон хүүхэд эрүүгийн хариуцлага хүлээнэ

2026-08-10
by

Энэ сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт суррон унаж явсан хүүхэд хүн дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарсан.

Хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад,

“Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйл, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг харвал

1.Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

2.Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн

  • 10.1/Хүнийг алах/,
  • 11.1/Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/,
  • 12.1/Хүчиндэх/,
  • 17.1/Хулгайлах/,
  • 17.2/Дээрэмдэх/,
  • 17.8/Эд хөрөнгө устгах, гэмтээх/,
  • 20.7/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/,
  • 20.16/Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/,
  • 26.1/Цахим мэдээлэлд хууль бусаар халдах/,
  • 26.2/Кибер орчинд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах/,
  • 26.3/Хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах/,
  • 29.8/Террор үйлдэх/-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

3.Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.

4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан өсвөр насны хүн сэтгэцийн хөгжлийн хоцрогдлын улмаас өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинж, түүний улмаас учрах хор уршгийг бүрэн хэмжээгээр ухамсарлах чадваргүй бол ял оногдуулахгүй байж болно гэж заажээ.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

COP17: 28 хоног улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна

Next Story

Газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 55 хувийг дотооддоо хангадаг болно гэв

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20