Манай улсад айлчилж буй дэлхийн хамгийн залуу Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ

2026-09-08
by

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч Яков Милатович 1986 онд төрсөн. Эхнэр, гурван хүүхэдтэй. 2008 онд Монтенегро Улсын Их сургуулийг эдийн засгийн бакалаврын зэрэгтэй төгссөн. 

Оксфордын Их сургуульд сурч, 2013 онд эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Англи, итали, испани хэлний мэдлэгтэй.

Нийслэл Подгорица дахь “NLB” банкнаас ажлын гараагаа эхэлж, Франкфурт хот дахь “Deutsche Bank”, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, тус банкны Бухарест дахь салбарт ахлах эдийн засагчаар ажилласан.

2020 оноос Монтенегро Улсын Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа эдийн засгийн шинэчлэлийн бодлого боловсруулж, Сангийн сайд Милойко Спаичийн хамт “Европ одоо” (Europe Now) хэмээх эдийн засгийн хөтөлбөр санаачилсан.

Цалин нэмэх, нийгмийн хамгааллыг сайжруулах, далд эдийн засгийг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой энэ бодлого ард түмний дэмжлэгийг авч, нэр хүндтэй болжээ. 

2022 онд Сангийн сайдын хамт “Европ одоо” нам байгуулсан нь тус улсын хамгийн нөлөө бүхий намын нэг болсон байна.  

2023 онд 36 насандаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, орчин үеийн түүхэн дэх хамгийн залуу Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.  

Яков Милатович улсаа Европын Холбоонд элсүүлэх үйл явцыг эрчимжүүлэх, ардчилал, хүний эрхийг бэхжүүлэх, авлигатай тэмцэх, эдийн засгийн тогтвортой өсөлт, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх бодлого явуулж байна.


Гэргий Милена Милатович эдийн засагч мэргэжилтэй.

Милена Милатович 1989 онд төрсөн, эдийн засагч мэргэжилтэй. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, хүүхдийн боловсрол, хүмүүнлэгийн үйлсэд анхаарч, түүх, соёл, үндэсний өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, дотоодын үйлдвэрлэгчид, хувцасны брэндүүдийг олон улсад таниулахыг идэвхтэй дэмждэг.

Санхүүгийн салбарт ажиллаж байсан бөгөөд 2021-2023 онд “Монтенегрогийн цахилгаан эрчим хүч дамжуулах систем” төрийн өмчит компанийн Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн захирлын алба хашиж байжээ.


Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Ерөнхийлөгч Я.Милатович төрийн тэргүүний түвшинд анх удаа айлчилж байна.    

Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцана.

Мөн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.  

Айлчлалын үеэр Хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурна.


Монтенегро буюу монголоор “Хар уул” гэсэн утгатай нэртэй улс нь Европын зүүн өмнөд хэсэгт, Балканы хойгт, Адриатын тэнгисийн эрэгт оршдог.

  • Нийслэл: Подгорица
  • Нутаг дэвсгэр: 13,812 км² орчим
  • Хүн ам: 620 мянга гаруй
  • Мөнгөн тэмдэгт: Евро (€)
  • Албан хэл: Монтенегро хэл
  • Төрийн байгуулал: Парламентын бүгд найрамдах улс
  • Тусгаар тогтнолоо сэргээсэн: 2006 оны 6-р сарын 3
  • НҮБ-д элссэн: 2006 оны 6-р сарын 28
  • НАТО-гийн гишүүн: 2017 оноос
  • Европын холбооны гишүүн: Одоогоор биш

Монтенегро нь газар нутгийн хэмжээгээрээ Монголтой харьцуулахад маш жижиг. 13.8 мянган км² талбайтай, өөрөөр хэлбэл Монгол Улсаас бараг 110 дахин жижиг.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

2026 оны төсвийн тодотголд хийсэн аудитын дүгнэлт: Эрсдэлтэй, эрсдэлтэй, эрсдэлтэй

Next Story

АБГББХ I Төсвийн тодотголын 2-р хэлэлцүүлэг: Хэн юу хэлэв

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

2026 оны төсвийн тодотголд хийсэн аудитын дүгнэлт: Эрсдэлтэй, эрсдэлтэй, эрсдэлтэй

Аудитын ерөнхий газар 2026 оны төсвийн тодотголд хийсэн дүгнэлтээ нээлттэй байршуулжээ. Төсвийн тодотголыг өнөөдрийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж буй. Дүгнэлтийг харвал эрсдэлтэй, шаардлага

Соёлын сайд асны соёлгүй эцэг 

Чинбатын Номин гэх шаггүй бизнес эрхлэгч бүсгүй телевизийн салбараас улс төрд гэнэтхэн л шургалаад орчихсон. 2021 онд гэв гэнэт Монгол Улсын Засгийн Газрын гишүүн,