2026 оны төсвийн тодотголд хийсэн аудитын дүгнэлт: Эрсдэлтэй, эрсдэлтэй, эрсдэлтэй

2026-09-07
by

Аудитын ерөнхий газар 2026 оны төсвийн тодотголд хийсэн дүгнэлтээ нээлттэй байршуулжээ. Төсвийн тодотголыг өнөөдрийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж буй. Дүгнэлтийг харвал эрсдэлтэй, шаардлага хангаагүй гэх агуулга зонхилж байна. Тухайлбал, тэтгэвэр нэмэх, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн зөрүүг арилгах, хүнс, эрчим хүчний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөхдөө нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг нэмэгдүүлэхгүйгээр нийт зарлагыг 998.0 тэрбум төгрөгөөр өсгөж, төсвийн алдагдлыг 2,048.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьд хүргэхээр төлөвлөсөн нь төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдээгүй тохиолдолд төсвийн тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэлтэй байна зэргээр дүгнэжээ.

Mонгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн аудитын түгнэлт

  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 31,930.0 тэрбум төгрөгөөр, нийт зарлагын дээд хэмжээг 33,978.0 тэрбум төгрөгөөр, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2,048.0 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцсон байна;
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудаас 6.1.1, 6.1.3, 6.1.4 дэх заалтуудыг хангасан боловч 6.1.2-т заасан суурь тэнцэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байх шаардлагатай нийцээгүй нь хуулийн 6.1-д заасан тусгай шаардлагууд нь “нэгэн зэрэг” хангасан байх шаардлагыг хангаагүй байна;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн дагалдах хуулийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т “Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх” гэж заасныг бууруулан өөрчилж, өргөн барьсан нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгтэй зөрчилдөж байна;
  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зорилт хангагдахгүй байх, ач холбогдол буурах, төсвийн удирдлагын зарчмыг алдагдуулахад хүргэж байна;
  • Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголд тусгасан өөрчлөлтүүд нь үндэсний аюулгүй байдал болон хөгжлийн бодлогын зорилттой нийцэж байгаа боловч нийгэм, эдийн засгийн богино хугацааны эрсдэлийг бууруулах хүрээнд урсгал зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бууруулсан нь төсвийн зарлагын бүтцийг өөрчилж, дунд, урт хугацаанд төсвийн болон үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүй байна;
  • Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, суурь тэтгэврийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн нь өрхийн орлого, эдийн засгийн дотоод эрэлтийг нэмэгдүүлэх нөлөөтэй хэдий ч инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна. Иймд цалин, тэтгэврийн нэмэгдлээс үүдэх төсвийн зарлагын өсөлтийн инфляцад үзүүлэх нөлөөллийг тооцож, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах нь зүйтэй байна;
  • Татварын орлогыг бууруулан төлөвлөхөд Засгийн газрын 2026 оны 328 дугаар тогтоолоор автобензин, дизелийн түлшний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах, хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварыг 0 хувь болгон тогтоосон, томоохон татвар төлөгчдийн ашиг, татвар ногдох орлого, татварын төлөлт, импортын хэмжээ буурсан зэрэг нь голлон нөлөөлсөн байна;
  • Аж ахуйн нэгж байгууллагын 2026 оны орлогын албан татварыг 2025 онд урьдчилан төвлөрүүлсэн нь тухайн онд төвлөрүүлэх орлогыг бууруулж, татварын орлогын бүрдүүлэлтэд нөлөөлсөн байна;
  • Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК (хуучнаар Эрдэнэс Монгол нэгдэл ХХК)-ийн 2025 оны татварын дараах цэвэр ашгаас 1,065.5 тэрбум төгрөгийн ногдол ашгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлснээр татварын орлогын бууралтыг нөхөхөөр төлөвлөсөн байна;
  • Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тухайн жилийн төсвийн тухай хуулиар тогтоосон ногдол ашгийн орлогыг дутуу төвлөрүүлж байгаа нь татварын бус орлого бүрэн бүрдэхгүй байх нөхцөлийн бүрдүүлж байна. Тухайлбал, Аудитаар өмнөх онд дутуу бүрдүүлсэн ногдол ашгийн орлого 15.6 тэрбум төгрөгийг бүрэн төвлөрүүлэх, эх үүсвэр тодорхойгүй 21.8 тэрбум төгрөгийн ногдол ашгийн орлого төлөвлөсөн зэрэг зөрчлийг таслан зогсоох, зөрчил дахин давтан гаргахгүй байх (2026 оны 1491/АО111371 дугаартай) албан шаардлага хүргүүлсэн боловч хэрэгжилт хангалтгүй байна;
  • Төсвийн тодотголын төсөлд ахмад настны орлогыг дэмжих, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн зөрүүг арилгах, хүнс, эрчим хүчний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөхдөө нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг нэмэгдүүлэхгүйгээр нийт зарлагыг 998.0 тэрбум төгрөгөөр өсгөж, төсвийн алдагдлыг 2,048.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьд хүргэхээр төлөвлөсөн нь төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдээгүй тохиолдолд төсвийн тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэлтэй байна;
  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд урсгал зардлын чиглэлээр баримтлах бодлого, зорилтыг хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнг хэмжих чанарын болон тоон үзүүлэлтийг тусгаагүй, шинэчлэн боловсруулаагүйгээс төсвийн тодотголоор хэрэгжүүлэхээр төлөвлөсөн
    хөтөлбөр, төсөл арга хэмжээний хэрэгжилт, үр дүн, төсвийн зарцуулалтын үр нөлөө, үр ашгийг үнэлэхэд хүндрэл үүсэх эрсдэлтэй байна;
  • Төсвийн хэлэлцүүлгийн явцад нэмж төлөвлөж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ нь төсөвлөлтийн шаардлага хангасан эсэхэд тавих хяналт, зохицуулалт хангалтгүй байгаа нь хуулийн хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулахад сөргөөр нөлөөлж, хөрөнгө оруулалтад төлөвлөсөн санхүүжилтийн үр ашгийг бууруулж байна.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

22 ЖИЛИЙН СОНГОЛТ: Монгол Улс яагаад ШХАБ-д элсээгүй вэ?

Next Story

Манай улсад айлчилж буй дэлхийн хамгийн залуу Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Соёлын сайд асны соёлгүй эцэг 

Чинбатын Номин гэх шаггүй бизнес эрхлэгч бүсгүй телевизийн салбараас улс төрд гэнэтхэн л шургалаад орчихсон. 2021 онд гэв гэнэт Монгол Улсын Засгийн Газрын гишүүн,