Н.Учрал: “Оюу Толгой” төслөөс авах ногдол ашгийг 2027 оноос хуваарилна

2026-09-11
by

Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийлээ. Түүний яриаг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэрбээр, “Монголын ард түмэндээ дахин нэг сайн мэдээ дуулгая.

Дөнгөж сая Монгол Улсын Засгийн газар “Оюу Толгой”-н баялгаас Монголын талын хүртэх өгөөжийг ирээдүйд 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх түүхэн хэлэлцээг хөрөнгө оруулагч талтай амжилттай эцэслэж, 17 жилийн дараа хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.

Хувь нийлүүлэгчдийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр менежментийн зардлыг бууруулж, давхардлыг арилгаснаар 8 орчим их наяд төгрөг, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулснаар 22 орчим их наяд төгрөг, нийт 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж чадлаа.

Энэ бол Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчидтайгаа үүссэн аливаа асуудлыг ажил хэрэгч, яриа хэлэлцээний зарчмаар шийдвэрлэж чаддаг бодит жишээ болж байна. “Оюу Толгой” төслийн үр өгөөжийг Монголын ард түмэнд бодитоор хүргэх итгэлийг баталгаажуулах хэлэлцэлд хүрч чадсан хөрөнгө оруулагч талдаа одоо талархал илэрхийлье.

Миний бие “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал ноён Саймон Тротттой “Оюу Толгой” төслийг манай улсад илүү үр ашигтай байх дараагийн шатны хамтын ажиллагааны суурь болгож, тус төслөөс авах ногдол ашгийг 2027 оноос хуваарилж, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцлоо” гэв.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Хууль бус олборлолт хийж буй гэмт хэргийн шинжтэй 13, зөрчлийн шинжтэй 60 үйлдлийг илрүүлээд байна

Next Story

Суудал нь өнцөгдсөн ХЗДХ-ийн сайд дахин “хөөгдөх” үү

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20