О.Цогтгэрэл: Ардчилсан нам хууль зөрчиж оруулж ирсэн төсөв хэлэлцэхгүй

2026-09-15
by

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийсэн. Үдээс хойших хуралдаанаар 2027 оны төсөв хэлэлцэх товтой байсан. Тэгвэл хэлэлцэх хоёр асуудалтай холбоотойгоор АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авлаа. Ингэснээр чуулганы хуралдаан 10 минут үргэлжлээд, хаав.

АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл,

“Улсын Их Хурлын даргаас асуулт байна. Та Монгол Улсын хуулийг дээдэлж ажиллах юм уу, үгүй юм уу. Яагаад өнөөдөр шууд улсын төсвийн хэлэлцүүлэг эхэлж байна вэ. Энэ дээр бид нар өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн цэцэд Улсын Их Хурлын дарга хууль дээдэлж ажиллахгүй байна аа гэдэг үндэслэл бүхий хүсэлт гаргасан. Дөрвөн үндэслэл бүхий хүсэлт өгсөн. Зөвхөн нэгийг нь одоо танд хэлье.
Өглөө манай бүлэг дээр Сангийн сайдаас асуусан. Танай Засгийн газар хууль зөрчсөн төсөв өргөн барьсан, Улсын Их Хурлын дарга хүртэл хүлээн авсан, энэ үндэслэлээ тайлбарлаач ээ гэдгийг хэлсэн. Сангийн сайдын тайлбараар болбол хууль зөрчсөн байх үндэслэл бүхий тайлбар хийгдсэн. Би зөвхөн нэг үндэслэлийг хэлье.

2027 оны Монгол Улсын төсвийг өргөн барьсан. Улсын төсвийг өргөн барихдаа хүчин төгөлдөр төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд, хязгаарын хүрээнд өргөн барьдаг, өргөн барьсныг авч хэлэлцдэг. Яг өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Төсвийн хүрээний мэдэгдлээр Монгол Улсын 2027 оны төсвийг дээд тал нь энэ хүрээнд өргөн барих ёстой. Одоо хүчин төгөлдөр байгаа хавар 5, 6 сард баталсан Төсвийн хүрээний мэдэгдлээр дээд тал нь энэ хязгаарт өргөн барих ёстой.

Гэтэл та нар, Засгийн газар юу гэж үзэж байна вэ гэхээр төсвийг өргөн барихдаа төсвийн тодотголыг дагалдуулаад төсвийн хүрээг өргөн барьчихсан, үүгээрээ өөрчилнө гэж байна. Ер нь Монгол Улсад хуулийг ирээдүйд өөрчилнө, тэр өөрчлөлтөд нийцүүлж одоо хуулийг хэлэлцэнэ, ажил хэрэг явуулна гэдэг ийм дүрэм журам байдаггүй.

Хүчин төгөлдөр, өнөөдөр үйлчилж байгаа хуулиар энэ 2027 оны төсвийг Засгийн газар өргөн барьж, та хүлээн авч, одоо хэлэлцэж эхлэх нь энэ өөрөө шууд хуулийн зөрчил. Өргөн бариад хэлэлцүүлэг давхар явж байгаа төсөв батлагдахаас өмнө хүрээг өөрчилчихнө өө гэдэг энэ тайлбарууд чинь хууль ёсны, эрх зүйн тайлбар биш шүү.

Тэгэхээр ийм үндэслэлүүд байгаа учраас Ардчилсан намын бүлгээс энэ төсвийн хэлэлцүүлэгт, хууль зөрчсөн хэлэлцүүлэгт орохгүй үүднээс Ардчилсан намын бүлгээс 3 хоногийн завсарлага авч байна. Бид хуульчдын тайлбарыг сонсоно. Улсын Их Хурлын Хуулийн хэлтсээс ч гэсэн энэ дээр тодорхой тайлбаруудаа ирүүлж бас хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Улсын Их Хурлын даргаас ч гэсэн энэ дээр байр сууриа илэрхийлэхийг танаас хүсэж байна, бас шаардаж байна” гэлээ.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

Гучийн бүлэг дээр очсон Н.Номтойбаяр 3 удаа хөөгдсөн МАН-тайгаа эргэж нэгдэх үү

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Гучийн бүлэг дээр очсон Н.Номтойбаяр 3 удаа хөөгдсөн МАН-тайгаа эргэж нэгдэх үү

Н.Номтойбаярын тэргүүлдэг Үндэсний эвсэл парламентад дөрвөн суудалтай. Н.Номтойбаярын хувьд цэвэр МАН-ын хүн. Гэхдээ гурван удаа хөөгдсөн. Хамгийн сүүлд түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр