МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилохыг дэмжлээ. Процессын хувьд Үндсэн хуулийн 39.4-т “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан.
Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд танхимын сайдаа өөрөө томилж, чөлөөлж, огцруулах эрхтэй. Ингэхдээ зөвхөн УИХ, Ерөнхийлөгчид танилцуулах хуулийн процессыг үйлдэх ёстой. Ингээд харвал Г.Тэмүүлэнг МАН-ын удирдах зөвлөл 100 хувь дэмжээд гаргаад ирсэн учир дараагийн процессууд ойлгомжтой харагдаж байна.
Г.Тэмүүлэнгийн хувьд 2016 онд анх УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Түүнээс хойш одоог хүртэл буюу гурван удаа парламентын гишүүнээр сонгогдоод буй. Мөн 2024 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна.
Тэгвэл түүний орлого, хөрөнгө хэдэн төгрөг вэ
- Орлого 75,714,300 төгрөг
- Гэр бүлийн гишүүдийн орлого 134,374,700 төгрөг
- Нийтийн орон сууц 3
- Орон сууц, барилга, байгууламжийн үнийн нийт дүн 2,218,030,000 төгрөг
- Тээврийн хэрэгсэл 1,229,260,000 төгрөг /Жийп болон туулах чадвар өндөр Lexus LX 600 – 1, Жийп болон туулах чадвар өндөр Mercedes Benz G 500 – 1/
- 72 адуу 523,600,000 төгрөг
- Үнэт эдлэл 15,000,000 төгрөг
- Хадгаламж 94,473,000 төгрөг
- Зээл 303,057,300 төгрөг
- Хуулийн этгээдэд оруулсан хөрөнгө оруулалт, хувьцаа, бонд, бусад үнэт цаас: Евроконстракшн ХХК, ТТЕМ ХХК, Ханбүргэдэй ХХК ХХК, Харте Голд Корп ХХК, Ярлаг ХХК ХХК, Хемостемикс ХХК ХХК
Түүний ажилласан байдал
- 2006 онд, Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн
- 2007 онд, Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн
- 2008-2009 онд, Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга
- 2009-2014 онд, Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал
- 2013-2015 онд, “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
- 2014-2015 онд, Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд
- 2015 оноос, Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
- 2015 оноос, Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн
- 2016-2020 онд, Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2024 онд, Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2022-2024 онд, Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2024 оноос, Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024 оноос, Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга