“Гурвалжин, А хэлбэртэй шонгийн доогуур гарвал муу сурдаг” гэдэг шиг зүйл ярьсан Хотын дарга Б.Пүрэвдагвын яриа шүүмжлэлд өртлөө. Өчигдөр Засгийн газрын хуралдаанд оролцоод, өвлийн бэлтгэл ажлын явцыг танилцуулах үедээ ийн “ам халав”.
Тэрбээр, “Манайхан чинь их сонин юм байна лээ. Нүхэн гарц хийчихээр доошоогоо ордоггүй. Бид нар чинь бас уламжлалаа дагаад, юмны доогуур орохгүй гээд. Тэгэхээр нүхэн гарц үр ашиг муутай юм байна лээ” гэсэн.
Монголчууд буруу ярьж зөв ойлгодог улс. Харин мухар сүсгээр “гүтгэж”, мухар сүсгийг урдаа барьж, ямар нэг бүтээн байгуулалтын шийдэл гаргана гэдэг хэр оновчтой бол. Гол санаа нь бол нүхэн гарцны оронд зам дээгүүр гүүрэн гарцууд байгуулахаар төлөвлөсөн гэдэг л агуулга байв.
Бидэнд “шонгийн хоёр талаар гарвал хэрэлдэнэ” гэдэг уламжлалт ойлголт бас бий. Түүнийгээ бодоод явган зам дээрx шонгууддаа шийдэл олчихвол бас зүгээр л юм.