Ерөнхий сайд Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн зангилаа хот болгон өргөжүүлнэ

2026-04-15
by

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Замын-Үүд суманд ажиллах үеэрээ авто замын боомтын зорчигч тээврийн цогцолбор болон ачаа тээвэр хилээр нэвтрүүлж буй үйл явцтай танилцлаа. Авто замын боомтын цогцолбор 2023 онд ашиглалтад орсноор нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгджээ. 

Цахим шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн оны тавдугаар сараас цахим гарцтай болж, өдөрт 450 орчим хүн цахим гарцаар нэвтэрч, нэг шалгагчид ногдох ачаалал буурчээ. 

Ерөнхий сайд Г.Занданшатар, “Хил, гаалийн ажилтнуудыг сэлгэж ажиллуулах бодлого баримтална. Жишээлбэл,  Замын-Үүдийн ачаа тээврийн хэсгийн рентгенд таван хүн ээлжээр ажиллаж буй нь тун хангалтгүй. 15-20 хүн бэлтгэж, сэлгэн ажиллуулах шаардлагатай” гэж хэллээ. Мөн Монгол Улсын ачаа эргэлтийн 70 гаруй хувь нь Замын-Үүд боомтоор дамжин өнгөрдөг. Жилээс жилд суурьшил нэмэгдэж, барилгажилт ч эрчимтэй өрнөж буй. Тиймээс худалдаа, тээвэр логистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлэх шаардлага үүссэн ч ажил удаашралтай байгаад Ерөнхий сайд анхаарч ажиллахаа илэрхийллээ.  

Мөн Замын-Үүд суманд асар их боломж бий. Гэвч замбараагүй, эмх цэгцгүйгээс  боломжоо ашиглаж чадахгүй байна. Цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж, үүднээсээ эмх цэгцийг бий болгож, хөгжлийг түргэтгэнэ гэлээ.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

“Замын-Үүд”-ийн чөлөөт бүсийг цэгцлэхэд Засгийн газар онцгой анхаарна

Next Story

Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20