Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

2026-04-15
by

Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзан, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлсэнд талархал илэрхийлж, мөнхийн хөршийн хувьд талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд тус тусын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, өөрсдийн сонгосон хөгжлийн зам, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх үндсэн зарчмыг баримтлан харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. 

2025 оны 11 дүгээр сард Москва хотноо Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзахдаа Хятадын нийгэм, эдийн засгийн 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөг  Монгол Улсын хөгжлийн таван жилийн төлөвлөгөөтэй харилцан уялдуулж, хоёр улсын урт хугацааны тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлт, бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахаар ярилцаж санал нэгдсэнээ Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.

Хоёр улсын Засгийн газар хооронд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нь хоёр улсын нийгэм, эдийн засгийн хөгжил болон хоёр ард түмэнд үр өгөөжээ өгөх чухал ач холбогдолтой ажлууд болохыг онцолж, 2026 онд Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх хоёр улсын төрийн тэргүүн нарын зорилтыг биелүүлэхийн төлөө хятадын талтай хамтран ажиллахаа онцлон тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд гаргахад транзит тээврийг хэрэгжүүлэхэд хятадын талтай цаашид ч хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв. 

Элчин сайд Шэнь Миньжюань “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Тайвань, Хонконг, Шинжаан, Төвөдийн талаарх Хятадын байр суурийг дэмжиж ирсэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ “найрсаг дотно, харилцан ашигтай, хүртээмжтэй” гадаад бодлогыг хөгжүүлж ирснийг дурдав.

Мөн тэрбээр, Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хоёр улсын төр, засгийн тэргүүн нарын удирдлага дор тогтвортой хөгжиж, олон улсын худалдаа, эдийн засгийн амаргүй цаг үед хоёр улсын худалдааны эргэлтийн хэмжээ хэвийн хадгалагдаж байгаа нь цаашид хоёр улсад эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү өргөн боломж байгааг илтгэж байна гэв. 

2026 онд батлагдах Хятадын нийгэм, эдийн засгийн хөгжлийн 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд “өндөр чанартай хөгжил”-ийг бий болгож, “Бүс ба Зам” санаачилгын хүрээн дэх бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, инновац, ногоон эрчим хүч зэрэг салбарын хөгжүүлэхээр зорьж буй нь Монгол Улсын Засгийн газрын стратеги хөгжлийн бодлоготой харилцан уялдаж байгааг тэмдэглэн, Хятад, Монголын харилцан ашигтай хамтын ажиллагаанд өөрийн хувь нэмрээ үргэлжлүүлэн оруулан ажиллахаа илэрхийлэв. 

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

6 сар 2026
М Т W Т F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Previous Story

Ерөнхий сайд Г.Занданшатар: Замын-Үүдийг худалдаа, тээвэр логистикийн зангилаа хот болгон өргөжүүлнэ

Next Story

“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

МАН-ын үнэмлэхүй ялалт Н.Учралын Засгийн газрын дэмжлэгийг баталгаажуулж, сөрөг хүчнүүд ирэх сонгуульд орон нутагт төвлөрөх ёстойг харууллаа

Аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал хураалт ням гараг (2026.06.21)-т амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү нөхөн сонгуулийн үр дүн нь эрх

Улс төрчдийн “дарга” хүүхдүүд

“Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Э.Анарыг томилохоор нэр дэвшүүллээ” гэх мэдээлэл гараад буй. Энэ томилгоог 6 сарын 23-нд эцэслэн баталгаажуулна.

Засгийн газрын хуралдаанаас онцлох нь

Энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 37 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал,  Хэд хэдэн онцлох асуудал байгаагийн нэг нь Төрийн нууцад байсан зарим