ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТНУУДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

2026-04-15
by

Өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатар хотод цахилгаан хязгаарласантай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-д ажиллаж, бэлэн байдлыг нь шалгав. 

Өнөөдрийн 10:00 цагийн байдлаар төвийн нэгдсэн системийн ачаалал 597 мВт. 30 орчим мВт импортын, баттерей хураагуурт 160 мВт-ын нөөцтэй байна гэж тус компанийн удирдлагууд танилцуулав. Амралтын өдрүүдэд цаг агаар харьцангуй тогтуун, хүйтний эрч сулрах төлөвтэй байгаа тул үүнийг ашиглаж нөөцөө нэмэхийг Ерөнхий сайд даалгав. 

ДЦС4-ийн зуухны асуудал арилж, Бөөрөлжүүт цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа тохиолдолд цахилгаан хязгаарлахгүй гэж тус төвийнхөн танилцуулав. Ерөнхий сайд Г.Занданшатар 24 цаг тасралтгүй ажиллаж буй инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийллээ.

Бөөрөлжүүт цахилгаан станц нийлүүлэлтээ суурилагдсан хүчин чадалдаа (300 мВт) барина гэж мэдэгдсэн. Цаашид цахилгаан станцуудын өртөг зардлыг бууруулан үр ашгийг нэмэгдүүлж, технологийн норм, дүрэм, стандартыг дагаж байгаа эсэхэд давхар хяналт тавих хэрэгтэй. Технологи алдагдсанаас болж доголдол үүсэж байна. Хэрэглэгчдийг чирэгдүүлж болохгүй Ерөнхий сайд хэллээ. 

Эрчим хүчний ачаалал өнөө өглөөний 05:00 цагаас хойш тогтворжсон гэж “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн удирдлагууд мэдээлэв. Өнгөрсөн өдрүүдэд системд чадлын дутагдал үүсэхэд эрсдэлээс сэргийлж, хязгаарлалтын хамрах хүрээг тэлсэн гэж тайлбарлалаа. Ингэхдээ Улаанбаатар хотыг 16 хэсэгт хувааж, нэг удаадаа 60 мВт хэрэглээг хязгаарлах зохицуулалт хийж байжээ.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР, БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙД АСАН ТОНИ БЛЭЙР НАР ДАВОСТ УУЛЗАВ

Next Story

ХҮНД НӨХЦӨЛД ШУУРХАЙ АЖИЛЛАСАН IV СТАНЦЫН ГАГНУУРЧИД, ЗАСВАРЧДЫГ ЕРӨНХИЙ САЙД САЙШААЖ, ШАГНАЖ УРАМШУУЛНА ГЭЛЭЭ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20