Shopping cart

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм. Энд уншигчид улс төр, нийгэм, эдийн засаг, технологи зэрэг олон чиглэлийн мэдээг нэг дороос авах боломжтой.

  • Хаяг: Сүхбаатар дүүрэг 1-р хороо 9-20 тоот
  • Утас: 88037813
4 сар 2026
М Т W Т F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
TnewsTnews
Мэдээ

ХҮНД НӨХЦӨЛД ШУУРХАЙ АЖИЛЛАСАН IV СТАНЦЫН ГАГНУУРЧИД, ЗАСВАРЧДЫГ ЕРӨНХИЙ САЙД САЙШААЖ, ШАГНАЖ УРАМШУУЛНА ГЭЛЭЭ

Email :2

“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн инженер, техникийн ажилчид дөрөвдүгээр зууханд гарсан гэмтлийг богино хугацаанд засварлаж дуусжээ. +70 градустай хүнд орчин нөхцөлд шуурхай ажилласан тус станцын гагнуурчид болон засварчдыг Ерөнхий сайд сайшааж, шагнаж урамшуулна гэж мэдэгдэв. 

Өвлийн оргил ачааллын үед зуухын цехийнхэн, засварчид, гагнуурчид өндөр ачаалалтай ажиллаж байна. Ийм хүмүүсийнхээ хөдөлмөрийг үнэлдэг байх ёстой. Тиймээс илүү цагийн нэмэгдэл, урамшууллаас гадна цалин хөлсийг нь нэмэгдүүлж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэдсалбарын яамыг шахаж ажиллана гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ.

“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК дангаараа Улаанбаатар хотын нийт цахилгаан эрчим хүчний 58 хувийг хангадаг. Найман зуухаар цагт 680 мВт эрчим хүч үйлдвэрлэдэг. Нэг зууханд гэмтэл гарснаар хязгаарлалт хийхээс зайлшгүй нөхцөл үүссэн. 15 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай баг засварын ажлын хамгийн сүүлийн үе шат болох шугам хоолойн үзлэг хийж, шинэ гагнаасаа шалгаж өнөө оройн оргил ачааллаас өмнө зуухаа залгахаар ажиллаж байна. Гэхдээ гэмтлийг шуурхай засварлаж буй нь гал унтраасан арга гэж Ерөнхий инженер Д.Болдбаатар онцлов. Бэлтгэл нөөцгүй цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэж буй тохиолдолд хязгаарлалт дахин үргэлжлэх эрсдэлтэй. Тиймээс яаралтай шинээр есдүгээр зуух барих шаардлагатай гэв. 

Хоёр жилийн өмнө шинэ зуухны ТЭЗҮ-ийг батлуулжээ. Есөн зуухтай болсноор цахилгаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангаад зогсохгүй бэлтгэл тоноглолтой болж, гал алдах эрсдэл буурна. Мөн бусад зууханд засвар үйлчилгээ хийх хугацаа наашлах зэргээр олон давуу тал бий болох юм байна. 

Ерөнхий сайд Г.Занданшатар “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК бэлэн байдлын горимд хэрхэн ажиллаж байгааг шалгав.

Хариу үлдээх

Таны имэйл хаяг нийтлэгдэхгүй. Заавал бөглөх талбаруудыг * гэж тэмдэглэсэн болно..

Холбоотой нийтлэл