АҮЭБЯ: Шатахууны нөөцийг 10 хоногийн дотор нөхөн бүрдүүлнэ

2026-07-30
by

Шатахууны хомсдол, түүнээс үүдэлтэй урт дарааллын асуудал нийслэл төдийгүй орон нутагт ч даамжирч байна. Салбарын сайд нь БНСУ-аас шатахуун нийлүүлэх асуудлаар хэлэлцээ хийхээр явсан гэх мэдээллийн ардаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам албан ёсны мэдээлэл хийлээ. 

Сүүлийн саруудад үүсээд буй газрын тосны бүтээгдэхүүний нөөц хангамжийн асуудал нь  Ойрх дорнод болон ОХУ-д үргэлжилж буй геополитикийн нөхцөл байдалтай шууд холбоотой. Түүнчлэн зуны аялал, амралтын улирал болон Үндэсний их баяр наадмын үеэр шатахууны хэрэглээ эрс нэмэгддэг нь урьдчилан тооцоолох боломжтой асуудал. Гэтэл үүнийг мэдсээр байж салбарын яам нь яагаад бэлэн байдлаа хангасангүй вэ гэх бухимдал, асуулт иргэдийн дунд байна.


Харин энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ТНБД Б.Дашпүрэв:

Хомсдол нийлүүлэлтийн доголдол үүсгэдэг хамгийн том хүчин зүйлийн нэг бол шатахууны нөөцийн савны хүчин чадал. Монгол Улс тээвэрлэлтэд ашиглаж буй вагон-цистернүүдээ оруулан тооцвол нийтдээ 42 хоногийн шатахууны нөөц бүрдүүлэх хүчин чадалтай. Одоо байгаа агуулах савны хэмжээ нь дангаараа 30 хоногийн нөөцийг бүрдүүлдэг. Тиймээс Засгийн газар шатахууны нөөцийн савны хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж байна.


Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад 15 хоногийн хэрэглээг хангах 31 мянган тонн АИ-92 бензин, 20 хоногийн хэрэглээг хангах 80 мянган тонн дизель түлшний нөөц байгаа аж. 

Мөн ойрын хугацаанд БНСУ-аас Jet A-1 төрлийн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцсон бол БНХАУ-аас Euro 5 стандартын 6000 тонн АИ-92, АИ-95 шатахуун импортлохоор хэлэлцээ хийжээ. Дотоодын импортлогч ААН-үүд ч өөрсдийн захиалгын хэмжээг хүргүүлсэн бөгөөд маргаашаас ачилтыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр ойрын 10 хоногийн хугацаанд шатахууны нөөцийг нөхөн бүрдүүлнэ гэж салбарын яам мэдээлэв. 

Түүнчлэн БНХАУ-аас 3000 тонн онгоцны түлш авахаар тохирсны эхний 1000 тонн нь маргааш Эрээн өртөөнд орж ирэх аж.

Харин ОХУ-ын хувьд дотоодын зах зээлдээ шатахууны нөөцийн хомсдол үүсэж, дараалал нэмэгдэн, үнэ өссөнөөс гадна шаардлагатай тохиолдолд бусад улсаас импортлох хэмжээнд хүрээд байгаа юм. Ийм нөхцөлд Монгол Улсын хүссэн хэмжээгээр шатахуун нийлүүлэх боломж хязгаарлагдмал байгаа ч тодорхой хэмжээгээр тасралтгүй нийлүүлэлт хийсээр байгааг АҮЭБЯ онцоллоо. 

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

2024-2028 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаа яг талдаа орлоо

Next Story

Өдөрт нэгээс олон удаа 50,000 төгрөгөөр бензин авсан эсэхийг хэрхэн тогтоох вэ 

Сүүлд нийтэлсэн Засгийн газар мэдээ

Орон сууцны залилангаас сэргийлэх зорилгоор мэдээллийн нэгдсэн цахим сан бий болгоно

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн орон сууцны залилангийн эсрэг авах арга хэмжээний талаар танилцууллаа.  Монгол Улсын хэмжээнд 2173 орон сууц баригдаж дуусаагүй

Японд айлчилсан Н.Учрал юу бүтээв

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Албан ёсны айлчлалын хүрээнд Японы Ерөнхий сайд С.Такаичитай