Энэ сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт суррон унаж явсан хүүхэд хүн дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарсан.
Хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад,
“Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйл, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг харвал
1.Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
2.Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн
- 10.1/Хүнийг алах/,
- 11.1/Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/,
- 12.1/Хүчиндэх/,
- 17.1/Хулгайлах/,
- 17.2/Дээрэмдэх/,
- 17.8/Эд хөрөнгө устгах, гэмтээх/,
- 20.7/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/,
- 20.16/Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/,
- 26.1/Цахим мэдээлэлд хууль бусаар халдах/,
- 26.2/Кибер орчинд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах/,
- 26.3/Хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах/,
- 29.8/Террор үйлдэх/-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
3.Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.
4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан өсвөр насны хүн сэтгэцийн хөгжлийн хоцрогдлын улмаас өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинж, түүний улмаас учрах хор уршгийг бүрэн хэмжээгээр ухамсарлах чадваргүй бол ял оногдуулахгүй байж болно гэж заажээ.