Газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 55 хувийг дотооддоо хангадаг болно гэв

2026-08-10
by

Шатахуун хомсдсон, хязгаарлалттай олгосон хэвээр байна. Тодруулбал, автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлалт тогтоож, 50,000 төгрөгөөс дээш дүнд бензин олгохгүй байгаа. Энэ бол Засгийн газраас гаргасан шийдвэр, зохицуулалт.

Бид өнгөрсөн өвлөөс дээрх асуудалтай нүүр тулсаар буй. Шалтгааныг нөөц хадгалах сав, хэмжээтэй холбон тайлбарласаар байна. Нөгөө талд газрын тос боловсруулах үйлдвэр. Үйлдвэрийн ажлыг гацаанаас гарсан, 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа гэж сая Ерөнхий сайд мэдээлэв. Ингэхдээ зарим тоон мэдээллийг дурдлаа.

Тухайлбал,

  • Өнөөдөр /2026.08.10/ төслийн нийт гүйцэтгэл 60 хувьтай , 4500 хүн гурван ээлжээр, 24 цагаар ажиллаж байна,
  • Үндсэн тоног төхөөрөмжүүд ирлээ,
  • Үйлдвэрийн түүхий эдийг тасралтгүй хангах 527 км газрын тос дамжуулах хоолойн ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй,
  • Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулна.
  • 824 мянган тонн дизель,
  • 396 мянган тонн АИ-95 бензин,
  • 80 мянган тонн онгоцны түлш болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
  • Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 55 орчим хувийг дотооддоо хангах боломж бүрдэнэ гэлээ.

Ингээд харвал шатахууны хомсдол, үүсээд буй нөхцөл байдлаас гарахад нөөц хадгалах саваа томсгох, олон болгох, үйлдвэрээ ашиглалтад оруулах гэдэг хоёр л зам бий. Нэмээд татан авалт хийж буй улсын дотоодын нөхцөл байдал.

Харин аль, аль нь “байхгүй” өнөөдрийн бодит байдал иргэдийг бухимдуулсан хэвээр байна.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Суррон унаж явахдаа хүн дайрч, амь насыг нь хохироосон хүүхэд эрүүгийн хариуцлага хүлээнэ

Next Story

Г.Дамдиннямын тэвчээргүй мэдэгдэл

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20