Г.Дамдиннямын тэвчээргүй мэдэгдэл

2026-08-11
by

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон албаны хүмүүс шатахууны асуудлаар ОХУ-д ажиллаж байна. Товчхондоо тэд гуйлга гуйж яваа. Ерөнхий сайд тийм үүрэг өгсөн гэв.

Өчигдөр /2026.08.10/ шөнийн 00 цагт сайд Г.Дамдинням “Шатахууны асуудал шийдэгдлээ” гэж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

Харвал,

“ОХУ-ын Эрчим хүчний яам, “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзсан. Энэ сард багтааж нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон. Ачилт, татан авалтыг нэн яаралтай зохион байгуулна” гэжээ.

Харин АҮЭБЯ одоог хүртэл албан мэдээлэл гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, сайд нь хувийн сэтгэл хөөрлөө л илэрхийлжээ.

Ачилт, татан авалт хийгдтэл хугацаа орно. Дотоодод нөхцөл байдал дээрдээгүй хэвээр байна. Нөгөө талд саваа бүрэн бэлдээгүй, үйлдвэр ашиглалтад ороход хоёр жил дутуу байгаа гэдгээ мартаж болохгүй.

Хойд хөрштэй ганцхан уулзалт хийгээд, бүх асуудал шийдэгдчихсэн юм шиг хөнгөн хандаж буй нь тэвчээргүй, амархан мартдаг хүний илэрхийлэл. Намар, өвлийн хэцүү сарууд одоо л эхлэх гэж байна.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

Газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 55 хувийг дотооддоо хангадаг болно гэв

Next Story

Сошиал маргаан дагаж Э.Батшугар хөдлөв

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

2026 оны төсвийн тодотголд хийсэн аудитын дүгнэлт: Эрсдэлтэй, эрсдэлтэй, эрсдэлтэй

Аудитын ерөнхий газар 2026 оны төсвийн тодотголд хийсэн дүгнэлтээ нээлттэй байршуулжээ. Төсвийн тодотголыг өнөөдрийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж буй. Дүгнэлтийг харвал эрсдэлтэй, шаардлага