Сошиал маргаан дагаж Э.Батшугар хөдлөв

2026-08-11
by

Онлайн худалдаа эрхлэгчдийн маргаан нийгмийн сүлжээнд газар аваад буй. Уг маргаан баталгаагүй, зөвшөөрөлгүй гэгдэх тураах бүтээгдэхүүнээс үүдэлтэй.

Томруулаад харвал,

Бүртгэлгүй эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, витамин, жин бууруулах болон биеийн галбир өөрчлөх үйлчилгээтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдах үйлдэлд өдийг хүртэл хяналт тавиагүй. Хориглох хууль, журам мөрдөгддөггүй, мөрдүүлдэггүй тал ч бий. Тэр дундаа борооны дараах мөөг шиг олуул болсон онлайн худалдаачид уг цоорхойг ашиглаж, ашиг олсоор байгаа.

Тэгвэл Эрүүл мэндийн сайд энэ чиглэлд хяналт тавьж, шалгалт хийх чиглэл өгчээ. Өөрөөр хэлбэл нийгмийн сүлжээн дэх маргаан түүнд хүрсэн гэсэн үг.

Энэ тухайгаа,

” Сүүлийн өдрүүдэд тураах зориулалттай бүтээгдэхүүний гарал үүсэл, бүртгэл, зөвшөөрөл, чанар, аюулгүй байдал болон сурталчилгаатай холбоотой мэдээлэл, гомдол олон нийтээс ирж байна.

Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар болон Нийслэлийн Эрүүл мэндийн газарт чиг үүргийн дагуу хяналт шалгалт хийж, бүтээгдэхүүний хууль, журмын нийцлийг тогтоож шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо” гэв.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

Г.Дамдиннямын тэвчээргүй мэдэгдэл

Next Story

312 хүүхдийн амь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөвлөл эргэн байгуулагдахад хүргэв

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

2026 оны төсвийн тодотголд хийсэн аудитын дүгнэлт: Эрсдэлтэй, эрсдэлтэй, эрсдэлтэй

Аудитын ерөнхий газар 2026 оны төсвийн тодотголд хийсэн дүгнэлтээ нээлттэй байршуулжээ. Төсвийн тодотголыг өнөөдрийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж буй. Дүгнэлтийг харвал эрсдэлтэй, шаардлага