12 хоног үргэлжлэх СОР17 талуудын бага хурал эхэллээ

2026-08-17
by

Өнөөдөр /2026,08.17/ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал албан ёсоор нээлтээ хийлээ. Тус хурал анх удаа манай улсад болж байна. СОР17 талуудын бага хурал 12 хоног үргэлжилнэ.

Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны Засгийн газар, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын 12,000 гаруй төлөөлөл хуралдах юм. Тэд “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриан дор чуулна.

Энэ хүрээнд олон нийтийн түгжрэл ачааллыг бууруулах зорилгоор дараах арга хэмжээнүүдийг авч, зохицуулалт хийнэ. 

  1. 28 хоногийн турш 08/15-09/12 улсын дугаарын тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна
  2. Есдүгээр сарын 1-нд бүх тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно 
  3. Цахилгаан тэжээлтэй буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл,
  4. Хэвлэлийн  байгууллага болон хүнсний бүтээгдэхүүн түгээлтийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл, 
  5. Сургууль, цэцэрлэгийн ажилчдын автобус,
  6. Дипломат байгууллагын гадаад улсын төлөөлөгчдийн тээврийн хэрэгсэл,
  7. Нийтийн тээвэр, такси үйлчилгээ, хот нийтийн аж ахуй, оршуулгын буян ажлын тээврийн хэрэгслүүд тус тус тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцоно.  

Цагийн хязгаарлалт өглөөний 07 цагаас оройн 21 цаг хүртэл мөрдөгдөнө, бүсчлэл тогтоохгүй. Мөн томоохон төвлөрөл үүсэх Нарантуул, Дүнжингарав, Шинэ зуун айл зэрэг худалдааны төвүүдийн зогсоолыг хаана. Зогсоолыг иргэд явганаар аюулгүй зорчих бүс болгон өнгөөр ялгаж ашиглана.

Хаагдах гудамж, зам

  • Өгөөмөр захын зүүн урд талын шинэ нүхэн гарцын уулзвараас Нарантуулын уулзвар хүртэл,
  • Нарантуулын уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн зүүн урд талын уулзвар хүртэл,
  • Дүнжингаравын зүүн урд талын уулзвараас Зүүн жанжны уулзвар хүртэл хязгаарлана. Цагийн хязгаар 07-21 цаг хүртэл.

Хаагдах гудамж, зам дагуух зогсоолууд

  • Зүүн дөрвөн замаас Нарантуулын уулзвар хүртэл,
  • Замын цагдаагийн баруун урд уулзвараас Нарантуулын уулзвар хүртэл,
  • Чулуун овооны тойргоос Нарантуулын уулзвар хүртэл,
  • Дүнжингаравын уулзвараас Нарантуулын уулзвар хүртэл,
  • Home Plaza уулзвараас Дүнжингаравын зүүн урд уулзвар хүртэлх зам дагуух зогсоолуудыг чөлөөлнө.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

Дата: О.Хангай аваргын хувь эзэмшдэг компани Буянт сумын соёл, спортын талбайг тохижуулах 1 тэрбум 70 саяын тендерт шалгарчээ

Next Story

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “би буруугүй ээ, ямар ч хэрэг хийгээгүй ээ” л гэж байна

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

2026 оны төсвийн тодотголд хийсэн аудитын дүгнэлт: Эрсдэлтэй, эрсдэлтэй, эрсдэлтэй

Аудитын ерөнхий газар 2026 оны төсвийн тодотголд хийсэн дүгнэлтээ нээлттэй байршуулжээ. Төсвийн тодотголыг өнөөдрийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж буй. Дүгнэлтийг харвал эрсдэлтэй, шаардлага