Танилц: Засгийн газрын ээлжит бус хуралдааны онцлох 9 шийдвэр

2026-08-31
by

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж /2026.08.31/ дараах 9 шийдвэрийг гаргалаа.

  1. Оюун толгойн ногдол ашгаа анх удаа Монголдоо авчирна. Монголчууд ногдол ашгаа хүртэх 20 жилийн дуусаагүй яриаг дуусгана.
  2. Эрдэнэс Тавантолгойн 1072 ширхэг хувьцааг үр хүүхдэдээ өвлүүлж, бэлэглэж, арилжиж болно. ЭТТ компанийг нээлттэй компани болгоно.
  3. Цалингийнхаа 792,000 төгрөг хүртэлх хэмжээнд хувь хүний орлогын албан татвар огт төлөхгүй. Хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн дансанд 840 тэрбум төгрөг үлдэнэ. Жилийн 2,5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалттай компани ердөө ААН-ийн орлогын албан татварын 1 хувийн татвар төлнө. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн босго 50 саяас 400 сая төгрөг болно. 23,000 ААН, компани сар бүр НӨАТ-ын тайлан гаргах хэрэггүй
  4. Ирэх онд тэтгэвэр дунджаар 1,335,400  төргөг болно. Шинэ оны эхнээс 141,000 ахмад настны тэтгэврийн зөрүү арилна. Эмч нарын цалинг 11 дүгээр сарын 1-нээс 20 хувиар нэмнэ, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг жигд 50 хувиар нэмнэ.
  5. 16,000 өрх орон сууцтай болно. 14,000 айл ипотекийн 6 хувийн зээлээр, 2,00 айл түрээслээд өмчлөх нөхцлөөр шинэ орон сууцад орно. Төрийн барьж байгаа 4,000 орон сууцны урьдчилгаа төлбөр 30 хувиас 14 хувь болж босго хоёр дахин намсана.
  6. ДЦС 3-ын дэргэд 300 МВТ-ын хүчин чадалтай дулааны 6-р цахилгаан станцыг барьж байгуулна.
  7. Зургаан бүс тус бүрд кембрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, нэг төрөлжсөн ахлах сургуулийг байгуулна. 300 ортой 15 дотуур байр шинээр барина.
  8.  34 эмнэлэг барьж байгуулна. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад амин чухал эмүүдийг оруулна.
  9. Таван аймагт нарны станц баригдаж байна. Ирэх онд дахин 10 нарны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулна. Цахилгаан машин цэнэглэх 500 өртөөг барьж байгуулна.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

ШХАБ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд үг хэлнэ

Next Story

GWPO-ийн тусгай элчээр томилогдсон Л.Оюун-Эрдэнэ юу хийх вэ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20