Засгийн газар ээлжит бусаар хуралдаж /2026.08.31/ дараах 9 шийдвэрийг гаргалаа.
- Оюун толгойн ногдол ашгаа анх удаа Монголдоо авчирна. Монголчууд ногдол ашгаа хүртэх 20 жилийн дуусаагүй яриаг дуусгана.
- Эрдэнэс Тавантолгойн 1072 ширхэг хувьцааг үр хүүхдэдээ өвлүүлж, бэлэглэж, арилжиж болно. ЭТТ компанийг нээлттэй компани болгоно.
- Цалингийнхаа 792,000 төгрөг хүртэлх хэмжээнд хувь хүний орлогын албан татвар огт төлөхгүй. Хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн дансанд 840 тэрбум төгрөг үлдэнэ. Жилийн 2,5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалттай компани ердөө ААН-ийн орлогын албан татварын 1 хувийн татвар төлнө. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн босго 50 саяас 400 сая төгрөг болно. 23,000 ААН, компани сар бүр НӨАТ-ын тайлан гаргах хэрэггүй
- Ирэх онд тэтгэвэр дунджаар 1,335,400 төргөг болно. Шинэ оны эхнээс 141,000 ахмад настны тэтгэврийн зөрүү арилна. Эмч нарын цалинг 11 дүгээр сарын 1-нээс 20 хувиар нэмнэ, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг жигд 50 хувиар нэмнэ.
- 16,000 өрх орон сууцтай болно. 14,000 айл ипотекийн 6 хувийн зээлээр, 2,00 айл түрээслээд өмчлөх нөхцлөөр шинэ орон сууцад орно. Төрийн барьж байгаа 4,000 орон сууцны урьдчилгаа төлбөр 30 хувиас 14 хувь болж босго хоёр дахин намсана.
- ДЦС 3-ын дэргэд 300 МВТ-ын хүчин чадалтай дулааны 6-р цахилгаан станцыг барьж байгуулна.
- Зургаан бүс тус бүрд кембрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, нэг төрөлжсөн ахлах сургуулийг байгуулна. 300 ортой 15 дотуур байр шинээр барина.
- 34 эмнэлэг барьж байгуулна. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад амин чухал эмүүдийг оруулна.
- Таван аймагт нарны станц баригдаж байна. Ирэх онд дахин 10 нарны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулна. Цахилгаан машин цэнэглэх 500 өртөөг барьж байгуулна.