GWPO-ийн тусгай элчээр томилогдсон Л.Оюун-Эрдэнэ юу хийх вэ

2026-08-31
by

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг Дэлхийн усны түншлэлийн байгууллага (GWPO) “Global Champion” буюу дэлхийн хэмжээний төлөөлөгч, мөн Ази, Номхон далайн бүсийн Ус ба уур амьсгалын тэсвэржилтийн хөрөнгө оруулалтын өндөр түвшний зөвлөлийн тусгай элчээр томилсон.

Түүний томилгоог Шведийн Стокгольм хотноо наймдугаар сарын 25-нд болсон 2026 оны Дэлхийн усны долоо хоногийн үеэр зарласан юм.

Л.Оюун-Эрдэнэ тусгай элчийн хувиар Ази, Номхон далайн бүс нутагт усны аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, улс төрийн дэмжлэг болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллана.

-Дөрвөн жилийн дотор 150 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татна-

Шинээр байгуулагдах Ази, Номхон далайн бүсийн Ус ба уур амьсгалын тэсвэржилтийн хөрөнгө оруулалтын өндөр түвшний зөвлөл нь 2030 он гэхэд тус бүсийн усны салбарт дор хаяж 150 тэрбум ам.долларын уур амьсгалд тэсвэртэй хөрөнгө оруулалтыг чиглүүлэх зорилготой байна.

GWPO-ийн мэдээлснээр уг 150 тэрбум ам.долларын зорилт нь Азийн хөгжлийн банкны тооцоолсон бүс нутгийн усны салбарын жил бүрийн 150 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын дутагдалтай холбоотой аж.

Тус зөвлөлийг НҮБ-ын 2026 оны Усны бага хурлын үеэр буюу ирэх арванхоёрдугаар сард Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотноо албан ёсоор байгуулахаар төлөвлөжээ.

Л.Оюун-Эрдэнэ томилогдсоныхоо дараа “Ус бол манай гарагийн амьдралын эх булаг төдийгүй аюулгүй байдал, энх тайвны үндэс. Газар нутгаа хамгаалахын тулд бид усны эх үүсвэр, нөөцөө хамгаалах ёстой” хэмээн хэлсэн байна.

Тэрбээр 2021-2025 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллахдаа усны аюулгүй байдлыг бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болгон дэвшүүлсэн. Мөн уул уурхай болон усны дэд бүтцийн төлөвлөлтийг уялдуулах, 2030 он гэхэд Монгол Улсын газар нутгийн 30 хувийг хамгаалалтад авах, уур амьсгалын өөрчлөлтөөс малчдын нүүдлийн аж ахуйд үзүүлэх нөлөөллийг бууруулах чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг дэвшүүлж байсан гэж GWPO мэдээлжээ.

-Түүний бүрэн эрх 2030 он хүртэл үргэлжилнэ-

GWPO-ийн дарга Пабло Беречартиа Л.Оюун-Эрдэнийг дипломат харилцааны туршлага болон усны хомсдолтой нүүр тулж буй улсын удирдагчийн хувьд хосолсон туршлага хуримтлуулсан хүн хэмээн үнэлжээ.

Л.Оюун-Эрдэнэ бүс нутгийн болон олон улсын улс төр, эдийн засгийн форумд Ази, Номхон далайн усны салбарын хөрөнгө оруулалтын асуудлыг танилцуулахын зэрэгцээ Африк, Ази, Номхон далайн орнуудын хооронд усны хөрөнгө оруулалт, уур амьсгалын тэсвэржилтийн чиглэлээр хамтын ажиллагааг дэмжих үүрэгтэй.

Түүний тусгай элчийн бүрэн эрх 2030 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Танилц: Засгийн газрын ээлжит бус хуралдааны онцлох 9 шийдвэр

Next Story

Монгол Улс, БНХАУ худалдааны эргэлтээ ирэх 5 жилд 30 тэрбум ам.долларт хүргэнэ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20