Гадаадад амьдрах монголчуудын тоо 64.6 хувиар өсөж, нэг аймгийн нийт хүн амаас хол даваад байна

2026-09-01
by

Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогоор Монгол Улсын харьяат хүн ам 3,589,826 боллоо. Хүн амын тоо 2020 оны ээлжит тооллогоос хойш жилд дунджаар 1.4 хувиар өсжээ.  

Харьяат хүн амаас 201,350 хүн гадаадад 6 болон түүнээс дээш сарын хугацаагаар оршин сууж байна. Харин Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын тоо 3,423,940 хүрсэн бөгөөд үүнээс Монгол Улсын харьяат хүн ам 3,388,476, Монгол Улсад 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа гадаадын харьяат иргэд 35,446, харьяалалгүй 18 хүн байна.

Дээр дурдсан гадаад иргэдийн хэд нь аль аймагт ажиллаж, амьдардаг вэ

Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдийн дийлэнх нь нийслэл хотод төвлөрч байгаа хэдий ч өмнөх /2020/ тооллоготой харьцуулахад буурч, орон нутгийн зарим аймагт гадаадын иргэдийн тоо нэмэгджээ. 

Тодруулбал хамгийн олон нь

  • Баян-Өлгийд 456,
  • Өмнөговьт 2574, 
  • Дорноговьт 3859,
  • Дорнодод 774, 
  • Төвд 1770, 
  • Ховдод 361,
  • Дархан 425,
  • Орхонд 434, 
  • Хэнтийн 409, 
  • Улаанбаатарт 22,680 хүн ажиллаж амьдарч байна. 

Дээрх аймагт гадаадын иргэдийн өсөлт өндөр байгаа нь эдгээр бүс нутгийн эдийн засгийн идэвхжил, ялангуяа уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрийн бүсүүдтэй уялдан өөрчлөгдөж байгааг илтгэнэ. 

35,446 гадаад иргэний 40.1 хувийг  БНХАУ-ын иргэд, 8.5 хувийг ОХУ-ын иргэд эзэлж байна. Үлдсэн хувийг БНСУ, АНУ болон бусад орны иргэд эзэлж байгаа аж. 

Тэгвэл Монгол Улсын хэдэн иргэн гадаадад, аль улсад амьдарч байна вэ

Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогын дүнгээр гадаадад оршин суугаа 201,350 иргэн тоологджээ. Энэ нь өмнөх тооллогоос 64.6 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Өөрөөр хэлбэл гадаад шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн гэсэн үг. 

2025 онд 15-39 насныхан гадаадад оршин суугчдын 59.5 хувийг эзэлж байна. Ялангуяа 15-19 насны бүлгийнхний тоо өмнөх тооллоготой харьцуулахад 2.7 дахин өссөн нь боловсрол эзэмших зорилгоор гадаад руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнийг илтгэж байна. 

Гадаадад оршин суугаа иргэдийн 59.9 хувь нь Ази, Номхон далайн бүс нутагт, 27.3 хувь нь Европ тивд оршин сууж байна. Баруун бүсээс шилжин явсан иргэдийн 69.7 хувь нь мөн Ази, Номхон далайн бүс нутагт төвлөрсөн байна. 

Тухайлбал, 

  • БНСУ-д 51,201,
  • АНУ-д 31,807,
  • Японд 19,055,
  • Австралид 14,493,
  • Чехт  10,472, 
  • Германд 9,283, 
  • Казахстанд 8,489,
  • Шведэд 6,940,
  • БНХАУ-д 6,118, 
  • Францад 4,967, 
  • Ирландад 3,616, 
  • Унгарт 3,491, 
  • ОХУ-д 3,261, 
  • Их Британид 3,152,
  • Канадад 2,996, 
  • Туркт 2,736,
  • Австрит 2,441,
  • Швейцарт 2,020, 
  • Белгит 1,337
  • Бусад улс оронд 13,475 хүн амьдардаг гэжээ. 

Дээр дурдсан гадаадад амьдардаг 201 мянган хүн гэдэг бол нэг аймгийн нийт хүн амаас ч хол давсан тоо юм. Тухайлбал, хамгийн олон хүн амтай аймаг бол Хөвсгөл. Хөвсгөл аймаг 137,844 хүн амтай. Үүний араас Баян-Өлгий /119258/, Өвөрхангай /115597/, Орхон /111489/ аймгууд жагсаж байна.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

Монгол Улс, БНХАУ худалдааны эргэлтээ ирэх 5 жилд 30 тэрбум ам.долларт хүргэнэ

Next Story

ХАОСЗТ: Монголд ажилгүй 79,100 иргэн, хөдөлмөр эрхэлдэггүй, сурдаггүй 77,700 залуучууд байна

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

2026 оны төсвийн тодотголд хийсэн аудитын дүгнэлт: Эрсдэлтэй, эрсдэлтэй, эрсдэлтэй

Аудитын ерөнхий газар 2026 оны төсвийн тодотголд хийсэн дүгнэлтээ нээлттэй байршуулжээ. Төсвийн тодотголыг өнөөдрийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж буй. Дүгнэлтийг харвал эрсдэлтэй, шаардлага