Хүн ам, орон сууцны завсрын тооллогоор ажилгүй 79,100 иргэн байна. Энэ удаагийн тооллогод ажилгүйчүүдийг тодорхойлохдоо,
- Нийгмийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлөөгүй,
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажил хайгч иргэнээр бүртгүүлсэн,
- Хүн ам, өрхийн мэдээллийн санд хөдөлмөр эрхэлдэггүй,
- Ажил хайж байгаа,
- Тооллогын тодруулгаар хөдөлмөр эрхлээгүй гэж хариулсан иргэнийг хамруулжээ.
Ажилгүйдлийн түвшинг аймаг, нийслэлээр авч үзэхэд Баян-Өлгий аймагт хамгийн өндөр буюу 11.9 хувьтай байгаа нь улсын дунджаас хоёр дахин өндөр байна. Мөн Дархан-Уул (7.3 хувь), Орхон (7.1 хувь), Дорнод (6.8 хувь) зэрэг аймгуудад улсын дунджаас өндөр байна. Харин Өвөрхангай (2.9 хувь), Баянхонгор (3.1 хувь), Архангай (3.4 хувь) зэрэг аймгуудад ажилгүйдлийн түвшин хамгийн бага байна.
Ажилгүйдлийн түвшин 15-19 насанд 7.9 хувь, 20-24 насанд 7.4 хувь байгаа нь бусад насны бүлэгтэй харьцуулахад харьцангуй өндөр байна.
Тодруулбал, улсын хэмжээнд 15-24 насны хөдөлмөр эрхэлдэггүй, сургуульд суралцдаггүй 77.7 мянган залуучууд байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад оршин суугаа хүн амын 16.4 хувийг эзэлж байна. Энэ нь 2020 оны тооллогоос 4.2 нэгж хувиар өссөн үзүүлэлт аж.