Монголчуудын санаа алдах шалтгаан ба Киргиз дэх “Бишкек Арена”

2026-09-01
by

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо болох ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож буй. Энэ үеэрээ тус хотод болсон “Дэлхийн нүүдэлчдийн зургаадугаар их наадaм”-ын нээлтэд очжээ. Тус наадамд манай улсаас гадна 103 орны баг тамирчид оролцож байна.

Нөгөө талаар 2014 онд  анх зохион байгуулагдаж байсан уг наадмын нээлт 51,000 хүний суудалтай аварга том “Бишкек Арена”-д болсон нь монголчуудын анхаарлыг татлаа.  Цагаан атаархлыг ч мөн төрүүлэв. Тэд наадмын нээлтийг шинэ түвшинд үзүүлж, гайхширууллаа. 

Нээлтийг үзвэл монгол наадмынхтай тун төстэй. Гэхдээ агуулга, тавилт, шийдэл, орчин, техник технологи гээд бүх талаараа харьцуулшгүй. Биднийг хол орхижээ. 

Тус төслийг анх 45 мянган хүний суудалтай байхаар төлөвлөж байсан ч AFC-ийн шаардлагатай уялдуулан багтаамжийг 51 мянга болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр Кыргызстан Азийн томоохон хөлбөмбөгийн тэмцээний өндөр түвшний тоглолт зохион байгуулах боломжтой болсон гэсэн үг. 

“Бишкек Арена”-ийн хамгийн анхаарал татахуйц зүйл нь зөвхөн хэмжээ биш. Цэнгэлдэхийн архитектурыг Кыргызстаны уламжлалт гэр буюу “юрт”-ын хэлбэр, бэлгэдэлтэй уялдуулан бүтээсэн байна.

Дээрээс нь харахад дугуй хэлбэртэй, төв хэсэгтээ нээлхийтэй энэ байгууламж нь уламжлалт гэрийн тооно, бүрээсийг санагдуулна гэж тус улсын хэвлэлүүд онцолжээ. Энэ тодотгол магадгүй зарим хүмүүст “манайх” гэдэг хармын сэтгэгдэл төрүүлж мэдэх юм.

Тэгвэл манай улс хаана яваа вэ. Бидэнд ганцхан Төв цэнгэлдэх хүрээлэн бий. Өдгөө 68 жил болж байна. Гэхдээ энэ цэнгэлдэх одоог хүртэл “хамгийн олон үзэгч багтаадаг, том” гэдэг тодотголтой хэвээр. Дэлхийд гайхуулдаг Үндэсний их баяр наадмынхаа нээлтийг ч энд хийдэг. Гээд харахаар бид хөгжлөөрөө улам л хоцорсоор. Дэлхийн томоохон улсууд бүү хэл адилтгаж боддог “Стан”-ы орнууд ч биднээс хол тасархай хөгжсөөр байгааг энэ ганцхан жишээ баталж буй. 

Харин бид энэ жилээс л 30,000 хүний суудалтай орчин үеийн цэнгэлдэхтэй болох тухайгаа шийдвэр гаргах түвшинд ярьж байна. Харамсалтай нь улс барих мөнгөгүй, хандиваар шийднэ гэж Шадар сайд Н.Номтойбаяр мэдэгдсэн. Түүний хэлснээр бол бид ирэх наадмын өмнө шинэ цэнгэлдэхтэй болох учиртай. Гэвч эргэлзээ, харанхуйгаар дүүрэн. Ийм нөхцөлд иргэд нь дэмий санаа алдаж л чадна шүү дээ.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

ХАОСЗТ: Монголд ажилгүй 79,100 иргэн, хөдөлмөр эрхэлдэггүй, сурдаггүй 77,700 залуучууд байна

Next Story

У.Хүрэлсүх, В.В.Путин хоёр юу ярив

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20