Баян-Өлгийд ажиллахаар болсон Ерөнхийлөгч үндэсний эв нэгдэлийг хангаж чадах уу

2026-09-11
by

Сүүлийн хэдэн сарын турш Баян-Өлгий аймаг, тэр дундаа казах угсаатнуудтай холбоотой асуудал сошиал орчинд эрчийг авч, үндэстний нэгдмэл байдалд халдахуйц талцал, хуваагдал үүсэхэд ойрхон байна. 

Уг асуудал сүүлдээ төрийн ордон дотор хэлэлцэгдэж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд нар нь хоорондоо хэрэлдэн тэмцэлдэж байна. 

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 9 сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллахаар болжээ. Тэрбээр аймгийн иргэдтэй уулзахаас гадна Өлгий сумын 2-р дунд сургуульд зочилж, багш сурган хүмүүжүүлэгч, ажилтнуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байгаа аж.

Энэ үеэр монголын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэгддэг Төрийн тэргүүний хувиар уг хэлцэл, тэмцэлд ул суурьтай хандаж, эв найрамдлыг сахиулах болов уу гэх хүлээлт иргэдийн дунд үүсээд байгаа юм. Дан ганц Касах угсаатны дунд үүсээд буй хүлээлт бус магад Монгол Улсын 3.6 сая хүн чих тавин ажиглах байх.

Ташрамд, Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсын нийт хүн амын 3.9-4.0 орчим хувийг казах угсаатан эзэлдэг бөгөөд ойролцоогоор 130,000 орчим казах угсаатан бий. Энэ бол Монгол Улсын иргэншилтэй казах угсаатан гэсэн үг. Тэгвэл эдгээр иргэдийн 76.5 хувь нь Баян-Өлгий аймагт оршин суудаг байна.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

С.Бямбацогт Монгол-Вьетнамын хооронд жилийн дөрвөн улирал тогтсон шууд нислэгтэй болгохыг хүслээ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ