С.Бямбацогт Монгол-Вьетнамын хооронд жилийн дөрвөн улирал тогтсон шууд нислэгтэй болгохыг хүслээ

2026-09-10
by

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман манай улсад айлчилж буй. 

Уг айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Вьетнамын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 23 жилийн дараа хэрэгжиж буй гэдгээрээ онцлог. 

Өнгөрөгч онд тус улсад зорчсон монгол иргэдийн тоо 30 орчим мянгад хүрсэн тул хоёр улсын иргэд хоорондын зорчих урсгалыг нэмэгдүүлэх, худалдаа эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргахад анхаарч, агаарын тээврийн хэлэлцээрийг байгуулж, шууд нислэгтэй болгосон.  


Тэгвэл УИХ-ын дарга С.Бямбацогт энэ удаагийн айлчлалаар агаарын тээврийн хэлэлцээрийг өргөжүүлж, хоёр улсын хооронд жилийн дөрвөн улирал тогтсон шууд нислэгтэй болгох асуудалд анхаарал тавьж ажиллахыг Чан Тань Манаас хүсжээ.


Ташрамд эрхэмсэг ноён Чан Тань Ман Хо Ши Минь-ий нэрэмжит 14 дүгээр сургуульд зочилж, 10 мянган ам.долларын дэмжлэг үзүүлсэн аж. 

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга болон бусад албаныхны айлчлал 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд үргэлжилж байна. 

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

Сайд Б.Найдалаа эрчим хүчний салбарынхны дундаж цалинг 4 саяд хүрсэн гэв

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ