Засгийн газрын ээлжит хуралдаан болж шийдвэрээ танилцууллаа. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа салбарынхаа нөхцөл байдлыг танилцуулав. Сонирхолтой нь тэр салбарынхаа цалинг 10 хувиар нэмсэн. Нэмэхийн өмнө дундаж цалин 3.7 сая төгрөг байсан. Одоо 4 сая орчим төгрөг болсон байх ёстой. Уул уурхайн салбарын дараа орох салбар хэмээв.
Эргэн санавал, Эрчим хүчний салбарын 10 мянга орчим ажилтан зургаадугаар сард ажил хаялт зарласан. Тэд цалингаа 30 хувиар нэмүүлэх шаардлага тавь байв. Ингээд 10 хувиар л нэмсэн байдаг.
Тухайн үед эрчим хүчний салбарын ажилчдын үндсэн цалин ₮1,8-2,5 сая. Орон нутгийн ажилчдынх харин ₮1,6 сая байв. Харин өнөөдөр салбарын сайд нь ийн ярилаа.