Суудал нь өнцөгдсөн ХЗДХ-ийн сайд дахин “хөөгдөх” үү

2026-09-13
by

Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрийг барьж иргэний гэрт очсон гэх албан тушаалтны тухай өөрийн цахим хуудаснаа бичлээ. Ингэхдээ “салбарын сайдын нэрийг барьж, ял наймалцан дарамталсан байна. Ингэж болохгүй, зүгээр өнгөрүүлэхгүй” гэх агуулгыг хөнджээ.

Түүний эл үйлдэл одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан руу чиглэв үү гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл С.Амарсайхан сайдынхаа суудлаас буух болзлоо хангав бололтой. 

Тэрбээр өмнө огцорсон хоёр ч Засгийн газрын үед Шадар сайдаар томилогдсон нэгэн. Сүүлд Г.Занданшатарын танхимаас “хариуцлагын гэрээ зөрчсөн гэх шалтгаанаар “хөөгдсөн”.
Харин одоогийн Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдон ажиллаж буй. 

Тэрбээр хэдхэн сарын өмнө, 

“Хууль зүйн сайд хэрэг зохиож ярихгүй. Хууль хэрэгжүүлж ажиллахыг шаардана. Хөндлөнгийн нөлөө шахалт дарамт үзүүлэхгүй. Нээлттэй ажиллана. Бодлогоо, хуулиа ярина. Хууль зөрчсөн, хулгай хийсэн, авлига хээл хахуультай холбогдсон бол харин тэрэнтэй тэмцэх ёстой. Энэ бол Засгийн газрын үүрэг. Үүнийг хуулиар чиг үүрэг нь олгогдсон байгууллагууд бие дааж, хэнээс ч хараат бусаар хийх ёстой” хэмээж байв.

Харин философич С.Молор-Эрдэнэ болон Ерөнхий сайдын дурдсан кейс дээр иргэд шүүмжлэлтэй хандаж буй. Түүнийг мөрдөн “шалгах ажиллагаанд нөлөөлж байна, түүнд тийм эрх байхгүй” гэх агуулга нийгмийн сүлжээнд одоо ч хөвөрсөөр. Ингээд намжаагүй байтал “түүний нэрийг барьж иргэний гэрт очиж, ял наймаалцах гэсэн” гэх агуулга ч нэмэгдлээ. Хэрэв тэр энэ дүйвээнээр сайдынхаа албан тушаалаас буувал дахин суудал нь өнцөгдөж, “хөөгдсөн” нэр зүүх болов уу.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өрнөж буй үйл явдалтай холбогдуулж,

“Байхгүй хойгуур гүтгэж байна. Баримтаар ярих цаг нь болжээ” гэх тайлбар хийгээд байна.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Н.Учрал: “Оюу Толгой” төслөөс авах ногдол ашгийг 2027 оноос хуваарилна

Next Story

Төсвийн тодотгол: Хоёр байнгын хороо, ээлжит бус чуулган ХУРАЛДАНА

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20