Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Албан ёсны айлчлалын хүрээнд Японы Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийв. Тэр юу бүтээсэн бэ.
Хэлэлцээрийн үр дүнгээр,
-Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг ЖАЙКА-аас дэмжин ажиллана,
-“Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийг Япон Улсын Засгийн газрын хөгжлийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ.
-Монгол Улсаас Япон Улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
-Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Төлөөлөгчийн газрыг нээхэд бэлэн байгаагаа Японы тал илэрхийлэв.
-“1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэхээр ажиллана.
-Монгол Улсын экспортыг өсгөх, Монгол дахь Японы хөрөнгө оруулалт, технологи, ноу-хауг нэмэгдүүлэхэд анхаарна.
“Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн хөгжлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа
Тус төслийг ЖАЙКА-ын “Эдийн засгийн түншлэлийн тусгай нөхцөл” (STEP)-ийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нөхцөл нь 40 жилийн хугацаатай, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, жилийн 1.1 хувийн тогтмол хүүтэй байна.
Энэ хүрээнд зорчигч терминалын барилга, ачаа терминалын барилга болон холбогдох дэд бүтцийн байгууламж, дулааны станц, авто зогсоол, инженерийн байгууламжийг өргөтгөн шинэчлэнэ. Ингэснээр жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал одоогийн 1.6 саяас 5.2 саяд хүрнэ.