УИХ-ын гишүүдийг таслалтаараа тэргүүлдэг Х.Баттулга гадаад томилолтоороо мөн тэргүүлж байна. Тэр чуулганы хуралдаанаа нийт 42 удаа тасалсан бол 31 удаа гадаадад томилолтоор явжээ.
Түүний араас гадаадад хамгийн олон удаа томилолтоор явсан гишүүдээр Т.Доржханд /27/, Д.Цогтбаатар /25/, А.Ундраа /25/, Б.Батцэцэг /24/ нар бичигдэж байна. Харвал чуулгандаа суудаггүй Х.Баттулга Гадаад харилцааны сайдаасаа ч олон удаа гадаад томилолтоор явжээ.
Харин таслалтын тухайд Л.Оюун-Эрдэнэ /32/, Б.Жавхлан /23/, Ц.Туваан /23/, Р.Эрдэнэбүрэн /23/ нар Х.Баттулгын араас толгой цохиж байна.
Хоцролтын тухайд Д.Ганбат гишүүн 86, Б.Жаргалан гишүүн 81, Д.Жаргалсайхан гишүүн 78 удаа хоцорчээ.
Эсрэгээрээ чуулгандаа хамгийн сайн суудаг гишүүдийн эхний тавд А.Ариунзаяа, Ж.Батжаргал, У.Отгонбаяр, С.Эрдэнэболд, Г.Тэмүүлэн нар бичигдэж байна.