Нөмрөгийн дархан цаазат газрын нутаг дэвсгэрт гарсан хээрийн түймэртэй холбоотойгоор “Мобиком” корпорацын гүйцэтгэх захирал уучлал хүсэж, холбогдох албан тушаалтнууд хохирлыг нөхөн төлүүлэх байр суурь илэрхийлээд буй. Өөрөөр хэлбэл “Мобиком”-ынхон буруугаа хүлээж, учирсан хохирлыг барагдуулна.
Уг түймэр Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт аравдугаар сарын 8-ны өдөр гарсан.
Тэгвэл одоог хүртэл, Ойн тухай хуулиар Сумын засаг даргын захирамжаар байгуулагдсан хохирол тогтоох ажлын хэсэг тус газарт ажиллаж байна.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очирын хэлж буйгаар,
528 мянган га газар талбайтай. Түймэрт 468 мянган га газар буюу 79.8 хувь нь түймэрт өрсөн.
Ажлын хэсэгт мөн аймаг болон салбар яамнаас томилогдсон мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа. Хуулиараа 30 хоногт хохирлыг тогтоох учиртай гэв.
Мөн хохирлыг зөвхөн шатсан газрын талбайн хэмжээгээр хязгаарлахгүй, ой болоод агаар, хөрс, газрын хэвлийн, ургамлын, амьтны гэсэн бүх бүрдэл хэсгээр хохирлыг тогтоож, нэгдсэн тайлан гаргадаг юм байна. Хохирлыг тогтоосны дараа нөхөн төлүүлэх арга хэмжээг холбогдох хуулийн хүрээнд авч хэрэгжүүлнэ. Эзэн холбогдогч нь тодорхой байгаа учир цаг хугацаа алдах асуудалгүй гэв.
Түүнчлэн “шатаагүй үлдсэн газарт үндсэн ан амьтад байгаа. Хил гарсан тохиолдлууд байна. Өөрөөр хэлбэл хилийн тор нь саадгүй. Үүнийг бас анхаарна” гэлээ.