Нийслэлийн төсвийн Ерөнхий хяналтын сонсголын эхний өдрийн хэлэлцүүлэг

2026-06-16
by

Дав.Цогтбаатар УИХ-ын гишүүн

Уг сонсголд дурдагдсан материалуудыг харахад зүгээр л “хяналтгүй хулгай” хийсэн байна гэх ганц дүр зураг харагдаж байна. НИТХ-ын төлөөлөгч нар нь бүгд шахуу нийслэлийн өмчит байгууллагын удирдлагаар ажиллаж байна. Хотын дарга НИТХ-ын төлөөлөгч нарыг бүгдийг нь АТГ, цагдаад нь шалгуулаад, нэр цэвэр гэсэнтэй нь хамтарч ажиллаж чадах уу?


Б.Пүрэвдагва Хотын дарга

Нийслэл дээр шалгалт шүүлэг явж байгаа. АТГ, ЭЦА-аас холбогдох албан тушаалтнуудыг шалгаж, зарим нь ч хоригдоод явж байгаа. Нийслэлийн Засаг даргын хувьд эргэлзээтэй асуудлууд дээр аудитын шалгалт оруулчихсан байгаа. Хэрвээ хууль зөрчсөн асуудал гарч ирвэл Нийслэлийн Засаг даргын хувьд хариуцлага тооцно.


Ж.Золжаргал УИХ-ын гишүүн

Нийслэлийн өмчит 80 компани байгуулагдсанаас тавыг нь татан буулгаад, 75 нь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа. Гэтэл тэр дунд НИТХ-ын 40 төлөөлөгч ТУЗ-ын гишүүнээр, 17 нь гүйцэтгэх удирдлагаар нь ажиллаж байна. Компаниудын үйл ажиллагааг харахад хувийн хэвшлийнхэн хийх боломжтой чиглэлүүд харагдаж байна. Ингэж хувийн хэвшлийн хийх боломжтой ажлыг нийслэл компани байгуулж хийж байгаа нь хууль зүйн хувьд зөрчил болохгүй юу?


Б.Пүрэвдагва Хотын дарга

НИТХ-ын төлөөлөгч давхар ажил хийхийг хориглосон хуулийн зохицуулалт байхгүй. Тухайн ажлыг хийхдээ АТГ-аас дүгнэлт авдаг. Мөн НИТХ бол нийслэлийн өмчийн эзэн байдаг. Тэгэхээр хууль, дүрэм журам талаасаа ямар нэг зөрчил байхгүй.


Ж.Золжаргал УИХ-ын гишүүн

Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжгүй үйл ажиллагаанууд уу?


Б.Пүрэвдагва Хотын дарга

Өнгөрсөн хугацаанд ямар шийдвэр гаргаж, ямар арга барилаар явж ирсэн бэ гэдгийг л харж явж байгаа. Бид шинжээчдийн гаргаж байгаа дүгнэлтүүдийг сонсоод зарим зүйл дээр зохицуулалт хийх шаардлагатай гэдгийг анзаарч байна. НИТХ-ын ашиг сонирхолтой холбоотой зүйл дээр НИТХ хариулсан нь зүйтэй болов уу гэж бодож байна.


Ч.Лодойсамбуу УИХ-ын гишүүн

Таныхаар бол хувийн хэвшил барилга барьж чадахгүй гэж үзээд байгаа юм уу? Барилгыг хувийн хэвшлийнхэн барьж чадахгүй гэх дүгнэлт үнэхээр гарсан юм уу? Энэ нийслэлийн 80 компанийн хийж байгаа ажлуудыг хувийн хэвшлийнхэн хийж чадахгүй гэх дүгнэлт гарсан юм уу? Тэр гарч байж энэ хууль хэрэгжинэ.


Б.Пүрэвдагва Хотын дарга

Нийслэлд хэрэгжиж байгаа барилгын төслүүдэд дандаа хувийн хэвшлүүд ажилладаг.


О.Батнайрамдал УИХ-ын гишүүн

Надад ерөөсөө хангалттай санагдсангүй. 8 тэрбум долларын үнэлгээтэй, нийслэлийн 1.5 сая иргэний амьдралд шууд нөлөөтэй ийм том төслүүд ярьж байхад шинжээчийн дүгнэлт ерөөсөө 4 гол “пойнт”-той л байна. Шинжээч нарт хангалттай цаг хугацаа өгөөгүй юм санагдаж байна. Шинжээч нарт ер нь хангалттай цаг байсан уу?


Б.Пүрэвдагва Хотын дарга

Нийслэлд хэрэгжиж байгаа барилгын төслүүдэд дандаа хувийн хэвшлүүд ажилладаг.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

6 сар 2026
М Т W Т F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Previous Story

Улс төрчдийн “дарга” хүүхдүүд

Next Story

МАН-ын үнэмлэхүй ялалт Н.Учралын Засгийн газрын дэмжлэгийг баталгаажуулж, сөрөг хүчнүүд ирэх сонгуульд орон нутагт төвлөрөх ёстойг харууллаа

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

МАН-ын үнэмлэхүй ялалт Н.Учралын Засгийн газрын дэмжлэгийг баталгаажуулж, сөрөг хүчнүүд ирэх сонгуульд орон нутагт төвлөрөх ёстойг харууллаа

Аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал хураалт ням гараг (2026.06.21)-т амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү нөхөн сонгуулийн үр дүн нь эрх

Улс төрчдийн “дарга” хүүхдүүд

“Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Э.Анарыг томилохоор нэр дэвшүүллээ” гэх мэдээлэл гараад буй. Энэ томилгоог 6 сарын 23-нд эцэслэн баталгаажуулна.

Засгийн газрын хуралдаанаас онцлох нь

Энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 37 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал,  Хэд хэдэн онцлох асуудал байгаагийн нэг нь Төрийн нууцад байсан зарим

Хотын даргыг хэн огцруулах эрхтэй вэ?

Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (ЗЗНДНТУХ)-иар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг