МАН-ын үнэмлэхүй ялалт Н.Учралын Засгийн газрын дэмжлэгийг баталгаажуулж, сөрөг хүчнүүд ирэх сонгуульд орон нутагт төвлөрөх ёстойг харууллаа

2026-06-22
by

Аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал хураалт ням гараг (2026.06.21)-т амжилттай зохион байгуулагдлаа. 

Энэхүү нөхөн сонгуулийн үр дүн нь эрх баригч МАН болон Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын үйл ажиллагаанд сонгогчид бодитоор дүн тавих, ирэх онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн уур амьсгалыг урьдчилсан байдлаар тодорхойлох чухал ач холбогдолтой байв.

Энэхүү ялалт нь орон нутагт эрх баригчид болон Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын дэмжлэг өндөр байгааг илтгэсэн үйл явдал боллоо. Мөн 2027 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН орон нутагт илүү өндөр суурь дэмжлэгтэй байгааг харуулсан үр дүнг харуулж байна.   

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар анхны сонгуульдаа намаа удирдан, ялалт байгуулсан Я.Содбаатар энэ талаар “МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн татварын шинэчлэл, тэтгэврийн шинэчлэл зэрэг реформууд нь ард түмний дэмжлэгийг хүртэж байгаа нь энэхүү нөхөн сонгуулийн үр дүнгээр баталгаажиж байна” гэсэн юм.

Харин Сумын ИТХ-ын нөхөн сонгууль 15 аймгийн 37 мандат дээр явагдсанаас МАН 17, АН 17, ХҮН нам 1, бие даагчид 2 мандатыг тус тус авсан байна. 

Ингэснээр аймаг, сумдын ИТХ-ын нөхөн сонгуульд нам, эвслүүд өрсөлдсөн нийт 46 мандатаас МАН 26 буюу 56.5 хувиар ялалт байгуулсан бол АН 17 мандатыг авчээ. 

Гол сөрөг хүчин болох АН-ын хувьд сумын ИТХ-д эрх баригчидтай тэнцүү үр дүнд хүрсэн ч аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд үнэмлэхгүй ялагдсан нь тэднийг 2027, 2028 онд орон нутагт илүү төвлөрч ажиллах ёстойг харуулсан үр дүн боллоо.

Мөн өнгөрсөн сонгуулиудад ХҮН намын сул тал болж байсан орон нутаг дахь үйл ажиллагаа нь одоог хүртэл өргөжөөгүй, идэвх оролцоо сул хэвээр байгааг давхар харуулсан явдал болж байна.     

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Нийслэлийн төсвийн Ерөнхий хяналтын сонсголын эхний өдрийн хэлэлцүүлэг

Next Story

DocX Explained: Хиамчид гэж хэн бэ, хиамны цех гэж юу вэ?

Сүүлд нийтэлсэн Засгийн газар мэдээ

Орон сууцны залилангаас сэргийлэх зорилгоор мэдээллийн нэгдсэн цахим сан бий болгоно

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн орон сууцны залилангийн эсрэг авах арга хэмжээний талаар танилцууллаа.  Монгол Улсын хэмжээнд 2173 орон сууц баригдаж дуусаагүй

Японд айлчилсан Н.Учрал юу бүтээв

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Албан ёсны айлчлалын хүрээнд Японы Ерөнхий сайд С.Такаичитай