Засгийн газрын хуралдааны шийдвэр: Хэн юу хэлэв

2026-08-26
by

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.08.26/ болж, зарим шийдвэрүүдийг танилцууллаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

Нэг ШТС-ын гадна 70 машин байсан бол одоо 20 болсон. Даваа гараг болон ажил тарсны дараа нэмэгдэж байгаа. Ард нь гарах гээд л байна. Гэхдээ энэ нөхцөл байдал давдагдахыг үгүйсгэхгүй.

Дэлхий даяараа шатахуун олдож л байвал их юм байна. Цаашдаа ЕВРО-5 л өгөөд явна, үнэ иргэдэд хүнд тусаж байгааг ойлгож байна.

Роснефть компаниас энэ сард 50,000 тонн шатахуун өгөхөөр гэрээлэн, өгсөн. Улаанбаатарт ердийн үед нэг сард 1,000-1,200 тонн шатахуун нэг удаадаа хэрэглэгддэг бол сүүлийн 10 гаруй хоногт 1,500-1,700 тонныг нийлүүлчхээд байна. Одоо харьцангуй тогтворжиж байна гэж харагдаж байна.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат:

Улсын хэмжээнд 2026 онд хаврын тариалалтаар 370 орчим мянган га талбайд тариалалт хийгдсэнээс 318,000 га талбайд нь улаан буудай, 13 орчим манган га талбайд төмс, 14 орчим мянган га талбайд хүнсний ногоо, 94 орчим мянган га талбайд нь ногоон тэжээл, 90 орчим мянган га талбайд нь тосны ургамал тариалсан.

Харин хэр ургав, ямар хэмжээний ургац авах гэдэг дээр урьдчилсан тооцоолол гарлаа.

Төмс, улаан буудайныхаа хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооныхоо хэрэгцээг 70 хувь хангахаар байна.


“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ 

 “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээ”-ний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөр, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт тусгасан Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт баригдах “Гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулах” төслийг эрчимжүүлэх Засгийн газрын 64, 28 дугаар тогтоолын хүрээнд Ерөнхий сайдын 56, 152 дугаар захирамжаар ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдсан түүхтэй. 

Ажлын хэсэг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд ажлаа танилцуулсны дараа олон улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны санал авах урилгыг мөн сарын 10-наас тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй байршуулсан. Шведийн хаант улс, БНХАУ, БНСУ болон АНУ-ын ган үйлдвэрлэл, металлургийн салбарын тэргүүлэгч 30 компанид төслийн урилгаа хүргүүлснээс таван ААН-ээс үнийн санал ирүүлжээ. Тэгвэл урьдчилсан сонгон шалгаруулалтын үр дүнгээр хураангуй жагсаалтад орсон хоёр хөрөнгө оруулагчид энэ тухай мэдэгдэл хүргүүлж, саналыг үнэлэх Дэд ажлын хэсэг байгуулаад байгаа гэлээ. 


Биржийн арилжаанд оролцсон ААН-ийн дэнчингийн 90 хувийг буцааж шилжүүлнэ

Биржээр арилжаалж буй бүтээгдэхүүний төрөл хангалтгүй, урт хугацааны худалдааны хэлцэл байгуулах боломж хязгаарлагдмал, гэрээний хэрэгжилтийн хугацаанд худалдан авагчийн байршуулсан дэнчин царцаж, эргэлт саарах, компаниудын мөнгөн урсгалд дарамт учруулж буй учраас уг асуудлыг шийдвэрлэх Засгийн газрын тогтоол баталлаа.


Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Малын гоц халдварт шүлхий өвчний “SAT-1” буюу өмнө нь Монгол Улсад гараагүй хэвшил 2026 оны тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоосон. Урьдчилан сэргийлэх, яаралтай дархлаажуулалтыг хоёр үе шаттай хэрэгжүүлж, “SAT-1” хэвшлийн 1 сая 650 мянган тун вакцинаар мал сүргийг дархлаажуулснаар 07 дугаар сарын 8-ны өдрөөс хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй билээ. Тэгвэл Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд малын гоц халдварт шүлхий өвчний “SAT-1” хэвшил дахин бүртгэгдсэн нь Мал эмнэлгийн ерөнхий газрын лабораторийн шинжилгээгээр батлагдсан учраас 2026 оны 08 дугаар сарын 26-ний өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоолоо.


Түүхий сүүний урамшууллыг литрийг нь 1000 төгрөгөөр тооцов 

Сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа. Мөнгөн урамшууллыг тухайн оны 11 дүгээр сарын 01-нээс дараа оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн түүхий сүүний хэмжээгээр тооцож, 1 литрийг нь 1,000 төгрөгөөр тооцон олгох юм.

Малчид урамшууллаа авах хүсэлтээ тухайн сарын сүүлийн өдрөөр тасалж, дараа сарынхаа 01-нээс 10-ны хооронд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын урамшууллын цахим систем буюу tus.mofa.gov.mn-д илгээх шаардлагатай бөгөөд хүсэлт ирүүлээгүй тохиолдолд урамшуулал бодогдохгүй байхыг санууллаа.


Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

Хуучирсан хуулийн цоорхойгоор садар самуун сурталчлагчид мөнгө хийсээр байх уу

Next Story

Б.Найдалаагийн оройтсон “дэбют” ба бүдрэлт

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

2026 оны төсвийн тодотголд хийсэн аудитын дүгнэлт: Эрсдэлтэй, эрсдэлтэй, эрсдэлтэй

Аудитын ерөнхий газар 2026 оны төсвийн тодотголд хийсэн дүгнэлтээ нээлттэй байршуулжээ. Төсвийн тодотголыг өнөөдрийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж буй. Дүгнэлтийг харвал эрсдэлтэй, шаардлага