Гучийн тал Л.Энх-Амгаланг огцруулахыг шаардаж, Н.Учралыг боловсон дарамтална

2026-09-25
by

МАН-ын 27 гишүүн Ерөнхий сайдтай уулзаж, Боловсролын сайд Л.Энх-Амгаланг уучлал гуйхыг шаардаад буй. Харин Л.Энх-Амгалан хоёр хоног гэдийсэн тул огцрохыг шаардана гэж Д.Амарбаясгалан мэдэгдээд байна.

Товчхондоо бол Боловсролын сайд хувийн таван сургуульд төсвөөр дамжуулж өгөх гэсэн 12 тэрбумын задаргаа буюу эксел файлд бүдрэхэд ойрхон ирлээ. Энэ асуудалд Ерөнхий сайд, түүний гэр бүлийнхэн хамаатай. Тиймээс ч Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ талынхан Н.Учралтай уулзахдаа эхлээд Л.Энх-Амгаланг барьцаалжээ.

Тодруулбал, “домогт эксел файл буюу хавсралт үнэн бол хулгай хийх гэж байсан нь нотлогдоно. Харин үгүй бол УИХ-д хуурамч мэдээлэл ирүүлсэн гэдэг үндэслэлээр хариуцлага хүлээнэ. Өөрөөр хэлбэл аль нь ч байсан хуулийн хариуцлага хүлээнэ” гэдэг гаргалгаа олжээ.

Мөн огцруулах асуудлаар дахин Ерөнхий сайдтай уулзана гэв.

Ингээд харвал Ерөнхий сайдад Л.Энх-Амгалангаар туг тахиад намжаах уу, энэ хэвээр хамт гүрийх үү гэдэг сонголт гарч ирнэ. Явууллаа гэхэд Л.Энх-Амгалан Н.Учралын хамаарал бүхий сургуулийн асуудлыг сөргүүлэх болов уу. Тэгэхээр Ерөнхий сайд Н.Учрал ацан шалаанд орж байна гэсэн үг. Энэ нөхцөл байдал аль ч талаараа гучийн бүлгийнхэнд ашигтай тусна.

Тэд өнөөдөр чуулганы ирц хангаж оролцоно. Харин даваа гарагаас,

“Нийгмийн бодлогын байнгын хороо, Өргөдлийн байнгын хрооогоор уг асуудлыг хэлэлцэх нөхцөл бүрдүүлж өгөхийг УИХ-ын даргаас шаардана. Ерөнхий сайдтай дахин уулзана” гэлээ.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Гүргэр Н.Учрал

Next Story

Бишээгийн Эрдэнэсүхэд гэр бүлийн хүчирхийллийн хэргээр 4.6 жилийн хорих ял оноолоо

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

Н.Номтойбаярын өгсөн есөн үүрэг

Улсын онцгой комиссын хуралдаанаар /2026.09.29/ эрчим хүч, хөдөө аж ахуй, хот нийтийн аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл болон гамшгаас хамгаалах бэлэн байдлын

С.Молор-Эрдэнийг хилээр болон Улаанбаатараас гарахыг хориглож, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

Философич С.Молор-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хангаж шийдвэрлэжээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас