Эхнэрээ 22 жилийн турш хүчирхийлсэн гэгдэх НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4.6 жилийн хорих ял оноожээ.
Тодруулбал, Б.Эрдэнэсүхийг эхнэрээ удаа дараа зодон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, санаатайгаар биед нь гэмтэл учруулсан, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн, мөн эхнэрээ мөрдөж, мөшгөсөн зэрэг үйлдэлд гэм буруутайд тооцсон байна.
Өнгөрсөн долоо хоногт болсон гэм буруугийн шүүх хурлаар Б.Эрдэнэсүхийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцон, 43.5 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан бөгөөд эрүүгийн хариуцлагын шүүх хурлыг өнөөдөр товлоод байсан юм. Ийнхүү өнөөдөр товлогдсон шүүх хурлаар түүнд 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож шийдвэрлэжээ.
Б.Эрдэнэсүх нь НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаагаа сонгогдон ажиллаж байгаагийн сацуу Сүхбаатар дүүргийн 16-р хорооны Засаг дарга, НИТХ дахь АН-ын бүлгийн даргаар ажилладаг юм.