Ерөнхий сайд Н.Учрал “Oюу толгой”-н ногдол ашгийг дараах байдлаар хураарилахаар танилцуулж, иргэдийг саналаа өгөхийг уриаллаа. Тодбруулбал,
- 3 их наядын 1 их наядыг иргэний хуримтлалын санд оруулна. Эрүүл мэнд, боловсрол, орон сууцдаа зориулах эрхтэй
- 300 МВт хүчин чадалтай 6-р цахилгаан станц шинээр барих, Цахилгаан станцуудаа засварлахад 789.7 тэрбумыг зарцуулах
- Түүхий эд, арьс шир боловсруулах үйлдвэрүүд байгуулж, монгол малын ашиг шимийг өсгөх
- Хөдөөгийн 6 бүс тус бүрд Кембрижийн хөтөлбөртэй хоёр, хоёр сургууль барих, 300 ортой 15 дотуур байр барих
- Арцсуурь, Хавирга, Ханги боомтуудад 107.8 тэрбумыг хуваарилах гэсэн таван чиглэлд санал авч эхэллээ.
Санал авах хугацаа 14 хоног үргэлжлэх бөгөөд үр дүнг УИХ-д танилцуулж, шийдвэрлэнэ гэв.