З.Мэндсайхан: НӨАТ төлөгчийн босго хэмжээг 50 саяас 400 сая төгрөг болгож нэмлээ

2026-11-13
by

Сангийн сайд З.Мэндсайхан 41.5 их наядын зарлагатай төсвөөр хэрэгжүүлэх онцлох ажлуудаа танилцууллаа. 

Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 11 сарын 1-нээс эхлэн 20 хувиар нэмж, боловсролын салбарынхантай тэнцүүлсэн бол төрийн үйлчилгээний салбарын ажилтнуудын цалинг 50 хувиар нэмсэн. Ийнхүү төрийн нийт албан хаагчдын цалинг 2027 оны 4 сарын 1-нээс 10 хувь нэмнэ. Мөн төрийн тусгай болон захиргааны албан хаагчдын цалинг 20 хувиар нэмнэ. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг 122 мянгаар нэмэн 600 мянган төгрөгт хүргэсэн бол ахмад настны халамжийн тэтгэврийг мөн 168 мянгаар нэмэн 600 мянган төгрөгт хүргэлээ. 

Асаргааны тэтгэмжийг 40 мянган төгрөгөөр нэмж, 370 мянган төгрөгт хүргэлээ. 

Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй иргэний тэтгэмжийг 40 мянгаар нэмж, 520 мянган төгрөг болголоо. 

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт

Монгол Улсад цалин хөлс авч буй нэг сая орчим иргэний сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогоос ХХОАТ авахгүй. Жилдээ 950 мянган төгрөг татвараас хөнгөлөгдөх аж. 

Жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөг бол тухайн ААН-ийн татварын орлогыг 90 хувь хөнгөлөх буюу нэг хувиар татвар төлөх боломжийг 2027 оны 1 сарын 1-нээс бүрдүүлнэ. 

6-10 тэрбум төгрөгийн борлуулалттай ААН-ийн татварын 25 хувийг орлогын албан татварт суутгадаг байсан бол энэ хэмжээг 15 хувь болгон бууруулсан. 

НӨАТ-ын босго хэмжээг 50 саяас 400 сая төгрөг болгож нэмлээ. 

1.1 их наяд төгрөгийн зээлийг Төрийн банкаар дамжуулж жижиг, дунд бизнес эрхлэгч нартаа олгоно. Жилийн 10 хувийн хүүтэй байх агаад иргэнд 100 сая, ААН-д 300 сая төгрөг хүртэлх зээл гаргана. 

Боловсролын салбарт 928 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зарцуулахаас 142 сургууль, 72 цэцэрлэг, 39 дотуур байрны төсөл хэрэгжүүлнэ. Үүний дотор 56 сургууль, 28 цэцэрлэг, 10 дотуур байрыг шинээр барина. Ингэснээр сургуулийн ачааллыг бууруулж, гэрт ойр сургууль, цэцэрлэгийн үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Мөн төрөлжсөн ахлах сургуулиудын дөрвөн дотуур байр барина. 

Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны төсвийг 194 тэрбумаар нэмсэн. Өмнө нь 1-5 дугаар ангийн сурагчид үдийн цай хөтөлбөрт хамрагддаг байсан бол материалын зардлыг хоёр дахин нэмж, 6-7 дугаар ангийн сурагчдыг үдийн цай хөтөлбөрт хамруулахаар боллоо. 

Эрүүл мэндийн салбарт 69 төсөлд 264 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх бөгөөд улсын хэмжээнд 44 эмнэлгийн төсөл хэрэгжүүлнэ. Зүрх судасны үндэсний төв, Элэг шилжүүлэн суулгах төв, ЭХЭМҮТ-ийн өргөтгөл, Улсын III эмнэлгийн шинэчлэлт зэрэг багтжээ. Мөн ахмад настан, зорилтод бүлгийн иргэний хэрэглэдэг даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийг улсын төсвөөс бүрэн даахаар боллоо.

Эцэст нь тэрбээр иргэдийн орлого, эрүүл мэндийг хамгаалж, хүүхдийн сурч боловсрох эрхийг нэмсэн төсөв батлуулснаа онцолж байв.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

11 сар 2026
М Т W Т F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Previous Story

С.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа, орлогыг хамгаалсан, ААН-үүдээ дэмжсэн төсөв баталлаа

Next Story

Эрүүгийн ял авч байсан хүн ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшлээ

Сүүлд нийтэлсэн Засгийн газар мэдээ

Ч.Номингийн “Фулхэм” багтай байгуулсан гэрээний улмаас үүссэн 6.5 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг татвар төлөгчид төлж болзошгүй

Ч.Номин Соёлын сайдаар ажиллаж байхдаа “Go Mongolia” үндэсний брэндийг олон улсад сурталчлах зорилгоор Английн Премьер лигийн “Фүлхэм” клубтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байдаг. Гэвч

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар иргэдийн хувийн хэрэгцээний авто зогсоол, гараашийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх тухай УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан