ХАОСЗТ: Монголд ажилгүй 79,100 иргэн, хөдөлмөр эрхэлдэггүй, сурдаггүй 77,700 залуучууд байна

2026-09-01
by

Хүн ам, орон сууцны завсрын тооллогоор ажилгүй 79,100 иргэн байна. Энэ удаагийн тооллогод ажилгүйчүүдийг тодорхойлохдоо,

  • Нийгмийн даатгалын шимтгэлийг албан журмаар төлөөгүй, 
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажил хайгч иргэнээр бүртгүүлсэн, 
  • Хүн ам, өрхийн мэдээллийн санд хөдөлмөр эрхэлдэггүй, 
  • Ажил хайж байгаа,
  • Тооллогын тодруулгаар хөдөлмөр эрхлээгүй гэж хариулсан иргэнийг хамруулжээ.

Ажилгүйдлийн түвшинг аймаг, нийслэлээр авч үзэхэд Баян-Өлгий аймагт хамгийн өндөр буюу 11.9 хувьтай байгаа нь улсын дунджаас хоёр дахин өндөр байна. Мөн Дархан-Уул (7.3 хувь), Орхон (7.1 хувь), Дорнод (6.8 хувь) зэрэг аймгуудад улсын дунджаас өндөр байна. Харин Өвөрхангай (2.9 хувь), Баянхонгор (3.1 хувь), Архангай (3.4 хувь) зэрэг аймгуудад ажилгүйдлийн түвшин хамгийн бага байна. 

Ажилгүйдлийн түвшин 15-19 насанд 7.9 хувь, 20-24 насанд 7.4 хувь байгаа нь бусад насны бүлэгтэй харьцуулахад харьцангуй өндөр байна.

Тодруулбал, улсын хэмжээнд 15-24 насны хөдөлмөр эрхэлдэггүй, сургуульд суралцдаггүй 77.7 мянган залуучууд байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад оршин суугаа хүн амын 16.4 хувийг эзэлж байна. Энэ нь 2020 оны тооллогоос 4.2 нэгж хувиар өссөн үзүүлэлт аж.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

Гадаадад амьдрах монголчуудын тоо 64.6 хувиар өсөж, нэг аймгийн нийт хүн амаас хол даваад байна

Next Story

Монголчуудын санаа алдах шалтгаан ба Киргиз дэх “Бишкек Арена”

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20