Н.Учрал: Багануур, Шарын голын уурхайгаас Буриад улсад нүүрс экспортлох боломжтой

2026-09-04
by

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденовтой хоёр улсын худалдаа эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцжээ.

Монгол Улс Евразийн Эдийн засгийн холбоо хоорондын Худалдааны түр хэлэлцээр хэрэгжин, 367  нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас хөнгөлж, чөлөөлж байгаа. Түр хэлэлцээрийг үр дүнд хүргэхэд Сүхбаатар-Наушки, Алтанбулаг-Хиагт зэрэг боомт чухал үүрэгтэй. Боомтын чиглэлд Бүгд Найрамдах Буриад улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаа талаар Ерөнхий сайд Н.Учрал илэрхийллээ.

Мөн Монгол Улс нүүрсний нөөцөөр баялаг. Багануур, Шарын голын уурхайгаас Буриад улсад нүүрс экспортлох боломжтойг тэмдэглэв. 

Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденов хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийнхөө талаар Ерөнхий сайд Н.Учралд танилцуулж, хамтран ажиллах боломжийг ярилцлаа.  

Бүгд Найрамдах Буриад Улс Монгол Улсын Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Булган, Дорнод, Төв, Хэнтий аймагтай идэвхтэй хамтран ажилладаг байна. Энэ онд Улаан-Үд хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулж эхэлсний 35 жилийн ой тохиож байна.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

ХЗДХ-ийн сайдад мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг тушаах эрх мэдэл бий юу

Next Story

Соёлын сайд асны соёлгүй эцэг 

Сүүлд нийтэлсэн Айлчлал мэдээ

Японд айлчилсан Н.Учрал юу бүтээв

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Албан ёсны айлчлалын хүрээнд Японы Ерөнхий сайд С.Такаичитай