АБГББХ I Төсвийн тодотголын 2-р хэлэлцүүлэг: Хэн юу хэлэв

2026-09-08
by

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо төсвийн тодотгол хэлэлцэж буйтай холбогдуулан хуралдаж байна. Ирц 62.1 хувьтай эхлэв.

Хэлэлцэх асуудал,

  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
  • Үндэсний баялсгийн сангийн 2026 оны хуульд өөрчлөлт оруулах тухай
  • Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
  • Эрүүл мэдний даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

Төсвийн тодотгол дээр аудитын хийсэн дүгнэлт байгаа. Төсвийн тусгай шаардлагуудыг бүрэн хангаагүй байна гэсэн. Тэгэхээр бүрэн хангаагүй бол энийг Засгийн газарт буцаах ёстой, төсвийн асуудлыг. Бид нар бүрэн шаардлага хангаагүй төслийг ингээд хоёрдугаар хэлэлцүүлэг гээд хэлэлцээд явж байгаа нь зөв юм уу. Энэ дээр аудитаас тодруулга авмаар байна. Өчигдөр болохоор УИХ-ын даргын хэлж байгаагаар шаардлага хангасан эсэхийг их хурлын дарга материал хүлээж авахдаа тэрийг шийдэхгүй. УИХ дээр шийдэж байгаад шаардлага хангаагүй гэвэл буцаана гэдэг байдлаар хэлж байсан. Тэгэхээр бид хоёрдугаар хэлэлцүүлэг гээд ингээд яваад байгаа нь хууль зөрчсөн бас хэн хэнийхээ цагийг барсан ийм ажил болоод байгаа юм биш биз дээ гэдэг ийм асуулт байна.

Аудитор С.Магнайсүрэн:

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зургаадугаар зүйлийн нэг дэх эхсгийн 4 үндсэн шаардлагыг нэгэн зэрэг хангасан байх ёстой гэсэн ийм хуулийн шаардлагатай. Гурван заалтыг хангаж байна гэдгийг бол манайх дүгнэсэн. Дөрөв дэх буюу 6.1.2-т заасан шалгуур буюу суурь тэнцэл, ДНБ-ий тодорхой хувьтай тэнцэх хязгаарыг заасан энэ шаардлага дээр бол яг өнөөдрийн энэ байдлаар хангахгүй байна. Гэхдээ Засгийн газар оруулж ирэхдээ тухайн тэнцэл холбогдох хууль тогтоомжийн заалтыг өөрчлөх замаар нийцүүлэх ийм зохицуулалт оруулж ирсэн байна. Энэ нь шийдвэрлэх эрх нь УИХ-ын бүрэн эрх хэдий ч бид цаашдаа үүнийг анхаарах шаардлагатай. Яагаад гэвэл төсвийн тогтвортой байдал, дунд хугацааны төлөвлөлт, бусад холбогдох зарчим зөрчигдөх ийм эрсдэлтэй байна гэж манайх дүгнэж оруулж ирсэн. 6.1.2, 6.1.4-т заасан шаардлагыг өөрчилж болохгүй гэсэн тогтвортой байдлын хуулийн 6-ийн 5 дахь заалт байдаг. Энэ асуудлууд зөрчилтэй байх тул энийг анхаарах шаардлагатай гэдэг ийм дүгнэлтийг манайх оруулж ирсэн. Тэгэхээр энэ хууль тогтоомжийн зөрчлийг арилгаж шийдвэрлэх нь УИХ-ын хэлэцүүлгийн шатанд анхаарах нэг асуудал байгаа гэдгийг бид толилуулсан байгаа.


УИХ-ын гишүүн Э.Болормаа:

Энэ төсвийн тодотгол хоцорч орж ирж байгаа. Аль өнгөрсөн хавар бид хийж байх ёстой зүйлийг одоо намар бариад орж ирж байна. Өнгөрсөн Г.Занданшатарын Засгийн газрын балгийг засах гээд бүгдээрээ тал талаасаа үзэж байх шиг байна. Багш, эмч нарын цалинг нэмнэ гээд худлаа ярьчхаад тэрнийхээ тооцооллыг төсөвтөө оруулаагүй. Одоо бид тэрийг нь хийх гэж байна. Улс орны асууудалд хоноцын сэтгэлээр хандсан гэдэг нь харагдаж байна л даа. Монголын айл өрх болгон аль хэдийн өрхийн төсвийн тодотголоо хийчихсэн. Компани, ААН-үүд бизнес төлөвлөгөөгөө тодотгочихсон. Одоо улс төсвөө тодотгохоос өөр аргагүй болж, хоцорсон орж ирж байна.

Өнөөдөр бид аюулгүй байдлын байнгын хороон дээр ярьж байгаа учир онцгойлон гадаад зээлийн асуудлыг ярих ёстой гэж бодож байна. Энэ төсвийн хүрээн дээр орж ирж байгаа, төсвийн тодотгол дээр орж ирж байгаа гол юм бол зарлагыг 1 их наядаар нэмэгдүүлж байна гэж харж байна. Онцолж хэлбэл 998 тэрбум байна уу. Гадаад дотоод зээллэгийн дээд хэмжээг 562 тэрбум байсныг 2.7 их наяд болгож байна гэж ойлгож байна. Зээллэгийн дээд хэмжээг нийтдээ 2.2 их наядаар нэмэгдүүлж байна аа гэж ойлгож байна. Өмнө нь энэ их хурал яг хэлэлцэх гэж оролдоод ялангуяа энэ Сэлбэ, Эрдэнэбүрэн, Газрын тосны үйлдвэрийн энэ гурван төслийн үйл ажиллагаатай холбоотой болов уу гэж тодруулах гэж байна. Би энэ гурван төслийг дэмждэг. Энийг явуулахын тулд орон зай гаргах ёстой гэж боддог. Яагаад гэвэл үр өгөөжтэй, ач холбогдолтой төсөл учир.

Өмнө нь энэ хуулийн асуудлыг орж ярихад би яагаад тухайлан төсөл дээр нь дэмжиж байсан. Өнөөдөр яагаад өөрөөр харах ёстой вэ гэхээр төсөл заахгүй ерөнхий дээд хязгаарыг нь чөлөөөлөөд өгчихөөр магадгүй өнөөдөр бид энэ гурван төслөө явуулсан ч, дараа нь энд өөр хэн суугаад энэ асуудалд хайхрамжгүй хандах юм бэ. Хоёрхон жилийн өмнө бид алдагдалгүй төсөв гээд ярьж байсан. З.Мэндсайхан сайд тухайн үед алдагдалгүй төсвийг дэмжиж байсан. Өнөөдөр та Сангийн сайд. Эхний хагастаа 1.2 их наядын алдагдалтай төсөвтэй байхад зарлагыг дахиад 1 их наядаар нэмэгдүүлэхээр орж ирж байна.

Өчигдөр Монголбанк энэ төслийн тодотголыг баталбал 18 хувийн инфляцад хүрнэ гэдэг үнэн үү, зөв үү ийм тоог УИХ-д индэр дээрээс Энхтайван дэд ерөнхийлөгч хэллээ. Энэ монгол айл өрхийн орлого, энэ төгрөгийн үнэ цэнийг яагаад бодохгүй байгаа юм бэ. Энэ дээр хэн хариуцлага хүлээх юм бэ. Одоо бензин 5,000 төгрөгөөр авч байна. ЕВРО92, жирийн 92 олдохгүй. Энэний инфляцад үзүүлэх нөлөө эхлээгүй байна. Би бол алслагдсан аймгаас сонгогдсон хүн. Баруун аймгуудад юмны үнэ бүр нэмэгдэж байгаа. Хавар махны үнэ нэмэгдсэн. Х.Нямбаатарыг огцруулбал бууруулна гэсэн, огцорсон. Махны үнэ одоо яг хэвээрээ байна. Энэ төсвийн тодотгол дээр зарлага нэмж, цалин нэмж байна. Тэгвэл инфляцтай яаж тэмцэх юм бэ. Энэ дунд яг юугаар бид инфляцтай тэмцээд байгаа юм бэ. Энийг тодорхой хэлж өгнө үү.

Сангийн сайд З.Мэндсайхан:

Ерөнхийдөө 2026 оны батлагдсан төсвийн хүрээнд орж ирж байгаа. Ямар нэгэн зардал бол өсөөгүй. Яагаад нэг их наяд 998 орж ирэв гэхээр Тэмүүлэн гишүүн хавар чуулган өндөрлөхөөс өмнө Төсвийн тогтвортой байдлын хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барьчихсан байгаа. Тэгэхээр бид дагуулаад мөн төсвийн хүрээ, тодотголтойгоо хамт гишүүний өргөн барьсан хуулийн агуулгатай ижил оруулж ирж байгаа юм.

Энэ нь юу вэ гэхээр зэрэг 2024 оноос өмнө хэрэглэж байсан, 2024 оноос хойш хийсэн бүх өөрчлөлтийг хүчингүй болгоё гээд. Ингээд оруулаад ирэхээр яаж байна гэхээр төсвийн алдагдал дээр нэг их наядын орон зай гарч ирж байгаа. Таны хэлээд байгаа нийслэлийн төслүүд явахгүй байна гээд байгаа асуудал байна шүү дээ. Тэр дээр Нийслэл дээр 2.8 их наядын төсөл хөтөлбар санхүүжүүлж чадахгүй, төсвийн хязгаараасаа болоод хуримтлагдаад явж байгаа байхгүй юу.

Тэгэхээр бид Нийслэлийнхээ энэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжлүүэхийн тулд тэр 1 их наядын алдагдлын орон зай дээр Нийсэлд өмнө нь хуримтлагдаад байгаа 2.8-аас 1-ийг нь татаж оруулж өгч байгаа юм. Нэг ёсондоо улсын төсөв дээр тэлэлт биш орон нутгийн 988 гэж тусд нь оруулж ирж байгаа нь орон нутаг буюу зөвхөн Нийслэлд төсөл хөтөлбөрүүдээ явуулах, тэр хуримтлагдсан, мөнгө нь байгаад хэрэгжүүлж чадахгүй байгаа тэр төслүүдээ санхүүлүүлэх орон зайг нь гаргаж өгөхөөр оруулж ирж байгаа. Инфляцтай холбоотой асуудлыг Монголбанкнаас асуусан нь зөв байх.


УИХ-ын гишүүн Г.Очирбат:

Аюултай байдал үүсээд байгаа. Гадаад бодлого ямар байгааг бас асууна. Төсвийн тодотголыг оруулж ирэхдээ ногдол ашгаас 1 их наяд төгрөгөөр нөхөхөөр оруулж ирж байгаа. Ногдол ашиг буюу ААН-ийн борлуулалт хийгээд, татвараа төлөөд ашиг олж байгаа хэсэг. Ашиг олохгүй бол яах вэ. Сангийн яамныхаан, энэ дээр тооцоо сонсъё. Энэ олон зардлыг нэмчихдэг. Магадгүй дахиад тэр 2012 оных шиг, 2013 оных шиг гэдэг ч юмуу эдийн засгийн хямралд өртөөд урд хөрш маань нүүрс авахаа болиод. Нүүрсний ханш одоо 68 доллар, хилийн үнэ тийм байна. 30 доллар руу орох цагт төсөв бүрдэхгүй. Ашиг олохгүй бол яах юм. Энэ бол Монгол Улсыг тулгамдсан, аюулгүй биш аюултай байдал руу оруулж ирэх гэж байна шүү дээ. Төсвөөр дамжуулж. Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам юу хийх ёстой юм. Тэрийгээ сайн бодох хэрэгтэй, та хэд. Эдийн засгаа төрөлжүүлэх ёстой. Нэг компаниас Монгол Улсын төсвийг хамааруулах гэж байна шүү. Хамгийн аюултай байдал. Энэ дээр ямар тооцоо хийсэн юм, хэдэн жилийн прогнозтой, ямар тоон утгуудыг авч юу хийсэн юм. Сангийн яамыг сонсъё.

Хоёрт, хууль дээдэлэх зарчим байх ёстой. Монгол Улс цаашаа хөгжихийн тулд тогтвортой, шударгаар, эрүүл хөгжих ёстой. Тэрний тулд хүн биш хууль засаглаж байгаа. Аудитынхан ажлаа сайн хийж байна. С.Магнайсүрэн даргад би бүр баярлаад байгаа юм. Энэ зөвлөмж дүгнэлтүүдийг хангалттай гаргаж өгч байгаа. Би хаврын яг энэ эдийн засгийн билүү аюулгүй байдлын байнгын хороон дээр хэлж байсан. Төсвөө тодотго оо, 2025 оны төсвийн гүйцэтгэл явж байхад 1.2 их наяд төгрөгийг манай дарга нар, тухайн үеийн сайд дарга нар шүү. Татвар төлөгчдөөс түрүүлж аваад хэрэглэчихсэн шүү дээ.

Энэ дүгнэлтийн найм дээр байгаа. 2026 оны орлого бүрдэхгүй болсон үндсэн шалтгаан энэ. Тэгээд одоо тодотгол ярьж байгаа. Энийг хавар хэлэлцье гэсэн хойшлуулж байгаад одоо оруулж ирсэн. Мөн дээрээс нь хоёр дээр бас заачихсан байгаа. Төсвийн тусгай шаардлагуудыг хангаагүй ээ. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар шүү. Логик нь яаж явах ёстой юм гэхээр хуулиа өөрчлөөд, дараа нь төсвийн хүрээгээ яриад тэгээд төсөв тодотголоо яриад явах ёстой шүү дээ. Одоо энэ тодотгол чинь хууль нь өөрчлөгдөөгүй байхад өөрчлөгдсөн юм шигээр тодотгол орж ирж байна. Энэ дээр нэг хариулт авчихъя.

Сангийн сайд З.Мэндсайхан:

Жишээ нь, “Эрдэнэс Монгол” компани дээр ярихад. Уул уурхайн бүх компаниуд цэвэр ашгаа Бялгийн сангийн хуулийн дагуу Эрдэнэс Монгол дээр төвлөрүүлж байгаа. Энэ компани өөрөө уул уурхайн компани биш. Энэ захиргааны шинжтэй компани. Энэ компани Баялгийн сангийн хуулиараа 34 хувийг нь Ирээдүйн өв сан руу хийгээд, 66 хувийг нь тэнд төсөл хөтөлбөр болгоод ашиглаад явж байна. Уул уурхайн компаниудын цэвэр ашгийг одоогийн хуулиар. Есөн хүн шийдвэр гаргаад өнөөдөр 14 их наядын өртөгтэй, жилийн 3.4 их наядын санхүүжилттэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явж байна. 2025 оноос өмнө Баялгийн сангийн хууль батлагдахаас өмнө нийтдээ “Эрдэнэс Монгол” компани таван удаа ногдол ашиг тараасан. Энийг иргэдэд тараагаад төрд өгөх ёстой ногдол ашгаа өгөөгүй. Сая бидний баталсан ТӨК-ийн хуулиараа ногдол ашгийг 30 хувиас дээш байлгана гэсэн.

Хэрэв ТӨК ашиггүй ажиллавал татан буулгах зарчим үйлчлэх ёстой. Уул уурхайн компаниуд ашигтай ажиллаж байж иргэддээ, байгалийн баялгийг ногдол ашгаараа хүртээх ёстой. Бид энд явж байгаа тэр хяналтгүй асуудлыг чинь нэгдсэн төсөвтөө л оруулж ирж байгаа юм. Төсвийн гадуур яваад байгаа, эдийн засаг руу орж ирж байгаа хөрөнгө оруулалтуудыг бид их хурал руу төсвөөрөө дамжуулж иргэддээ ногдол ашиг хүртээх тэр зарчмаар оруулж ирж байгаа.


Ийнхүү Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

Манай улсад айлчилж буй дэлхийн хамгийн залуу Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ

Next Story

Томилолт хэссэн төрийн түшээд ба намрын чуулган

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

2026 оны төсвийн тодотголд хийсэн аудитын дүгнэлт: Эрсдэлтэй, эрсдэлтэй, эрсдэлтэй

Аудитын ерөнхий газар 2026 оны төсвийн тодотголд хийсэн дүгнэлтээ нээлттэй байршуулжээ. Төсвийн тодотголыг өнөөдрийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж буй. Дүгнэлтийг харвал эрсдэлтэй, шаардлага

Соёлын сайд асны соёлгүй эцэг 

Чинбатын Номин гэх шаггүй бизнес эрхлэгч бүсгүй телевизийн салбараас улс төрд гэнэтхэн л шургалаад орчихсон. 2021 онд гэв гэнэт Монгол Улсын Засгийн Газрын гишүүн,