Төсвийн тодoтгол I Ээлжит бус чуулган : Хэн юу хэлэв

2026-09-07
by

Төсвийн тодотгол хэлэлцэх ээлжит бус чуулган /2026.09.07/ 10 цагт эхэллээ. Чуулганы ирц 64.3 хувь буюу 81 гишүүн хуралдаандаа иржээ.

Чуулганыг нээж УИХ-ын дарга С.Бямбацогт үг хэлээд, 14 цагаас үргэлжлүүлэн хуралдана гэв.

Тэрбээр,

“Монгол Улсын эдийн засаг энэ оны долоодугаар сарын байдлаар 7.6 хувиар өсөж, экспорт 12 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 57 хувиар нэмэгдсэн байна. Энэхүү өсөлтийн үр өгөөж иргэдийн амьдралд дэм болж ахиц дэвшил нь айл өрхийн үүдээр орлого болж орох нь чухал. Улс орны эдийн засаг, төсөвт тулгарч буй бодит хүндрэл нөхцөл байлдлыг тооцсоны үндсэн дээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголын УИХ нэн ддаруй хэлэлцэж, ард иргэдийн амьдралд ирж буй дарамтыг бууруулах хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.

Энэхүү төсвийн тодотголоор хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн, шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, өвлийн оргил ачаалын үед эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа хангах, ахмад настны тэтгэвэр болон төрийн зарим албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх зэрэг иргэдийн амьдралд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр тусгасан онцлогтой байна. 

Макро эдийн засгийн эерэг үр дүнг айл өрх, ард иргэдийн амьжиргаанд шингээх хүрээнд 435,000 ахмад настны дундаж тэтгэврийг 250,000 төгрөгрөөр нэмэгдүүлж 1.2 сая төгрөгт хүргэх, 149,000 төрийн албан хаагчийн цалинг 20-50 хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ. Энэ нь 600,000 орчим айл өрхийн орлогод шууд дэмжлэг болно гэсэн үг. Энэ удаагийн төсвийн тодотголыг үнийн өсөлтөд амьжиргаа нь хүндэрч буй иргэдээ хамгаалах, цалин тэтгэврийг нэмэх, ирэх өвлийн түлш шатахуун, хүнс, эрчим хүчний болзошгүй эрсдэлийг даван туулахад зориулан боловсруулжээ.

Бид хэлэлцүүгийн шатанд төсвийн тодотголын тооцооллыг чамбайруулах, аливаа шийдэл хувилбар санаачлагад олонх цөөнх гэж ялгалгүйгээр нээлттэй хандах болно. Гагцхүү тэдгээр хувилбар санаачлага нь иргэдийн амьжиргаа, цалин тэтгэвэр, бизнес эрхлэх орчинг улам бүр сайжруулахад чиглэх ёстой. Бид өнгөрсөн хугацаанд төсөв хэлэлцэхдээ хэдэн төгрөг тавьсан бэ гэдгээр л хэмждэг байсан бол одоо харин ямар үр дүн гарсан гэдгээр хэмждэг болох хандлагын өөрчлөлт рүү зоригтой шилжье” гэлээ.


Ерөнхий сайд Н.Учрал:

Өнөөдөр үнийн өсөлт монгол айл өрх, монгол хүний цалин орлого халаас хэтэвчийг тэмтрэн нимгэлж байна. Үнийн өсөлтийн шуурганд айл өрх, ард иргэд, ААН-үүд бүгдээрээ өртөн хохирч байна. Тэр дундаа тэтгэврээс өөр орлогогүй ахмад настнууд, цалингаараа амьдардаг эмч, багш, төрийн үйлчилгээнийхэн илүү ихээр өртөн хохирч байна.

Эрчим хүчний өртөг тарифын өсөлтийг өрхийн үүдээр оруулахгүй байх, цахилгаан станц шугам сүлжээгээ засаж шинэчлэх хэрэгцээ шаардлага тулгамдаж байна. Дэлхийн дэг журам өөрчлөгдөж, цаг төр үймж, эрчим хүч энергийн хомсдол, олон улсын худалдаа, тээвэр, нөөц хангамж доголдож байгаа ч монгол төр, Монгол Улсын Засгийн газар монгол хүнээ хамгаалахын төлөө чадах бүхнээ хийх ёстой. Дэлхийн байдлыг Улаанбаатарт шийдэж чадахгүй ч та бидэнд шалтаг тоочин суух эрх байхгүй ээ. Манай улсын эдийн засаг гадаад хүчин зүйлээс хараат, дархлаагүй эмзэг байгаагийн хэрээр та бид монгол хүнийхээ төлөө Монголын төрд тоо бодож, тодорхой шийдвэр гаргах өндөр үүрэг хариуцлага ирлээ.


УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

Энэ төсөв маань 2025 оны арваннэгдүгээр сарын 12-нд батлагдсан. Батлах батлахдаа 75 хувийн дэмжлэгтэйгээр баталсан. Тухайн үед Лодойсамбуу гишүүн, Бямбасүрэн гишүүн бид гурав 1.2 их наядаар маш их үргүй зардлууд байна.

Үүнийг багасгах боломжтой байна гээд зарчмын зөрүүтэй санал гаргасан. Гэтэл анх өргөн барьснаараа явна гээд зүтгэсэн. 10 сарын дараа буцаад орж ирэхдээ 1.4 их наядаар хасахаар өөр аргагүй байсан юм байна гээд ороод ирж байгаа байхгүй юу. Энэ бол Засгийн газрын хариуцлагагүй байдал.


УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:

Татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй зүйлд зарцуулъя, үргүй зардлуудыг хэмнэе. Сайд нарын зардлыг нэлээн сайн танасан, цалингаа тавих л зардалтай үлдсэн гэж Ерөнхий сайд маань мэдэгдэж байгаа. Энэ бол сайн. Гэхдээ бодит байдал ондоо байна аа. Ялангуяа зарим сайдын урсгал зардал хяналтаас алдагдаад байна.

Шадар сайд долоодугаар сард Цахилгаан экспортлох стратеги 790 саяар боловсруулах тендер зарласан. Би шүүмжилсэн. Энэ ажлыг хийх хэлтэс яаманд бий. Гэтэл энэ хэлтсийн хийх ажил дээр тендер зарласан. Хоёрдугаар, Шадар сайд нь доороо ЭХЯ-тай давхцуулаад эрчим хүчний экспортын хэлтэс гээд байгуулчихсан. Маш өндөр зардалтай. Тендерт нь төрийн байгууллага шалгараад төрийн ажлыг хийх гээд явж байна. Энэ бол зууны онигоо.


УИХ-ын гишүүн М.Нарантуяа:

Г.Занданшатарын Засгийн газар тэр 1.4 их наяд төгрөгийг өөрийнхөө Засгийн газрыг хамгаалж үлдсэн гишүүдийнхээ тойргийг тойглох ажилд зарцуулсан. Гэтэл горыг нь бид өнөөдөр энд ярилцаад сууж байна.

Тэдний тарьсан гай балгийг өнөөдрийн Ерөнхий сайд үүрээд улулзаад сууж байгаа байхгүй юу. Өнгөрсөн төсвийн үед аудитын газраас хүртэл юу нь ч байхгүй төсөют суугдаагүй ийм төслүүд маш их байна гэж хэлсээр байхад бүгдээрээ улаан, ногоон лаазаа өргөж байгаад баталсан шүү дээ. Тэрийгээ өнөөдөр үүрээд сууж байна.


УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

Төсөв орж ирж байна уу. Төсвийн тодотгол орж ирж байна уу. Дандаа дагаж Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гээд. Түүхээр нь авч үзвэл энэ хууль 2010 оны зургаадугаар сард батлагдсанаасаа хойш 22 удаа өөрчлөгдсөн байдаг юм байна. Нэмэлт өөрчлөлт орсон гэсэн үг. Жилд 1.3 дахин өөрчлөгдөж байна гэсэн үг л дээ.

Уг нь төсвийн тогтвортой байдлыг УИХ нэг ёсондоо иймэрхүү байна шүү гэсэн зураглалаа гаргах консевц анх батлагдсан боловч бүх Засгийн газар төсвийн тогтвортой байдлыг төсөв дагаж орж ирдэг хууль мэтээр орж ирж байгаа нь зарчмын хувьд зөрчилдөөнтэй байна. Өнөөдөр төсвийн тогтвортой байдлыг УИХ биш Засгийн газар тодорхойлж байна шүү дээ.


УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Дэлгүүрүүд орлогогүй болсон. Зах дээр хүнгүй болсон. Жижиг цайны газар, кофе шоп үйлчлүүлэгчгүй болсон. Учир нь эдийн засагт, иргэдийн гарт мөнгө алга байна. Суманд хөдөөнөөс ирж гайгүй худалдан авалт хийдэг хүнээ манай дэлгүүрээр оруулаач ээ гэдэг зүйл яригдаж эхэлсэн. Урд нь ийм зүйл сонсогдож байгаагүй. Танай хамаатан чинь гайгүй худалдан авалт хийдэг, манайхаар оруулаад юм авахуулаач гээд дэлгүүрүүд нь ярьдаг болсон. Энэ бол худалдааны эргэлт байхгүй болсонтой холбоотой. Үүн дээр төсвийн тодотгол нэмэр өгнө гэж ярьж байна. Нэмэр болох байх гэсэн хүлээлттэй байгаа.


УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:

Tөв банкны тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд Монголбанкны үндсэн зорилт нь монгол төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино гээд заачихсан байгаа. Одоо ингээд инфляц ярихаар, төгрөг ярихаар Монголбанк бодлогын хүүг нэмсэн, хассан гэдэг юм яриад болчихдог. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь макро эдийн засгийн түвшинд дандаа төсвийн бодлогоор бүгдийг шийдээд байх боломжгүй ээ гэж хэлээд байхад зөвхөн энэ инфляцыг төсөвтэй холбодог. Монголбанк ямар үүрэг гүйцэтгэж, юу хийж байгаа гэдэг нь мэдэгддэггүй ийм байлдалтай байна.

Энэ инфляц гээч юм чинь ард иргэдийн халааснаас хулгайлж байна. Амьдрахад нь улам хүнд болж байна. Энэ асуудлыг зөвхөн Засгийн газрын асуудал мэт хандаад байж болохгүй байна л даа. Тэгээд одоо олон мянган айлын орон сууц гэдэг ч юм уу. Төсөл хөтөлбөртэй холбоотой зүйлүүд ярьж байна. Энэ төгрөгийнхөө тогтвортой байдлын хангахын тулд юу хийгээд байгаа юм бэ. Ямар арга хэмжээ авч байгаа юм. Энийгээ ард иргэддээ ойлгомжтой тайлбарлаад өгөөч. Аливаа нэг зүйлийн буруутан нь цорын ганц субъект байх ёсгүй. Монголбанк юу хийгээд байгаа юм.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

Соёлын сайд асны соёлгүй эцэг 

Next Story

22 ЖИЛИЙН СОНГОЛТ: Монгол Улс яагаад ШХАБ-д элсээгүй вэ?

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

2026 оны төсвийн тодотголд хийсэн аудитын дүгнэлт: Эрсдэлтэй, эрсдэлтэй, эрсдэлтэй

Аудитын ерөнхий газар 2026 оны төсвийн тодотголд хийсэн дүгнэлтээ нээлттэй байршуулжээ. Төсвийн тодотголыг өнөөдрийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж буй. Дүгнэлтийг харвал эрсдэлтэй, шаардлага

Соёлын сайд асны соёлгүй эцэг 

Чинбатын Номин гэх шаггүй бизнес эрхлэгч бүсгүй телевизийн салбараас улс төрд гэнэтхэн л шургалаад орчихсон. 2021 онд гэв гэнэт Монгол Улсын Засгийн Газрын гишүүн,