312 хүүхдийн амь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөвлөл эргэн байгуулагдахад хүргэв

2026-08-12
by

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.08.12/ болж байна. Хуралдаанаaр,

Үйл ажиллагаа нь зогссон байсан, нэг ч хуралдаж байгаагүй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөвлөлийг орон тооны бусаар дахин байгуулав. Энэ хүрээнд салбар дундын зохицуулалтыг хийх аж.

Учир нь сүүлийн таван жилд зам тээврийн ослоор 312 хүүхэд амь насаа алдаж, 3861 хүүхэд гэмтжээ. Тодруулбал, жилд дунджаар 835 орчим хүүхэд, 10 цаг тутамд нэг хүүхэд ослын хохирогч болж байна гэж Ерөнхий сайд мэдэгдэв.

Жил бүр эрх бүхий байгууллагууд төсвийн хөрөнгөөр нөлөөллийн аян хийдэг ч осол, эндэгдлийн тоо буураагүй гэдгийг мөн онцоллоо.

Тиймээс иргэн бүрийн хариуцлагыг нэмэгдүүлэх, үр дүн гаргадаг тогтолцоо руу шилжих шаардлагатай гэж үзжээ.

Өөрөөр хэлбэл, дээрх зөвлөл иргэд, жолооч, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд түлхүү ажиллах юм байна. Уг зөвлөлд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон холбогдох агентлагийн дарга, хууль хяналтын байгууллагынхнаас гадна иргэний нийгмийн төлөөлөл багтана. Дэд даргаар Зам тээврийн сайд болон иргэн Б.Болд /МООД Болдоо/ нарыг томиллоо.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

Сошиал маргаан дагаж Э.Батшугар хөдлөв

Next Story

“СОР17″-д улсын төсвөөс 250 тэрбумыг гаргаж, хувийн хэвшлээс 20 тэрбум цугларсан”

Сүүлд нийтэлсэн Засгийн газар мэдээ

Г.Дамдинням ууртай байна

Шатахууны хомсдол даваа гарагт шийдэгдэнэ. Хэвийн болно гэж баасан гарагт мэдэгдэж байсан АҮЭБ-ийн сайд өнөөдөр /2026.08.17/ ууртай байна. Тэрбээр долоо хоногийн өмнө ОХУ-ын Эрчим

Don't Miss