БНХАУ-аас 350 тэрбумын үнэтэй онгоц лизингээр авахаар судалж байна

2026-08-13
by

Өчигдөр /2026.08.12/ БНХАУ-д үйлдвэрлэсэн олон улсын “С919” онгоц анх удаа олон улсын нислэгээр манай улсад газардсан. Энэхүү онгоцыг Монгол Улс худалдан авах чиглэлээр холбогдох судалгаа мэдээлэл, уулзалт ярилцлагыг дотооддоо хийж эхэлжээ.

Тодруулбал, иргэний агаарын тээврийн паркийг шинэчлэх, олон улс, орон нутгийн нислэгийн зардлыг бууруулах хүрээнд лизингийн нөхцөлөөр худалдаж авахаар судалж байгаа гэв. Одоогоор хэдэн ширхэг онгоц худалдаж авах нь тодорхойгүй байна.

Нээлттэй мэдээллээс харвал “COMAC C919” нь,

  • Шинэ үеийн CFM LEAP-1C хөдөлгүүрээрээ шатахуун зарцуулалтыг 15 хувиар бууруулах технологийн шийдэлтэй
  • 158-190 хүртэлх зорчигчийн суудлын багтаамжтай
  • БНХАУ-ын бүх хотуудад чөлөөтэй буух эрхтэй
  • Олон улсын иргэний нисэхийн салбарын стандарт, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан гэрчилгээтэй гэж бичжээ.

Үнийн хувьд 100 сая ам.доллар буюу 350 тэрбум төгрөг.


Энэ тухай Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан,

“Дэлхий дахинд шатахууны хэмнэлттэй, ногоон технологийг чухалчилж буй энэ үед энэхүү “C919” хөлөг нь шинэ үеийн CFM LEAP-1C хөдөлгүүрээрээ шатахуун зарцуулалтыг 15 хувиар бууруулах технологийн шийдэлтэй. Энэ нь манай үндэсний агаарын тээвэрлэгчдийн зардлыг хэмнэж, тийзийн үнийг хямдруулах боломж бүрдүүлнэ.

Улаанбаатараас Бээжин, Сөүл, Токио, Хонконг болон Төв Азийн чиглэлд хийгддэг манай улсын иргэний нисэхийн үндсэн урсгалд техникийн хувьд оновчтой сонголт болно.

Ингэснээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд эдийн засаг бизнесийн үйл ажиллагаа эрхлэх, эмнэлгийн үйлчилгээ авах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой” гэжээ.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

10 сар 2026
М Т W Т F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Previous Story

АН: Сүүлийн 10 жилд махны үнэ 357, талхных 161 хувиар өссөн

Next Story

Дата: О.Хангай аваргын хувь эзэмшдэг компани Буянт сумын соёл, спортын талбайг тохижуулах 1 тэрбум 70 саяын тендерт шалгарчээ

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

13 хүртэлх насны хүүхэд фэйсбүүк, инстаграмм зэргийг ашиглахыг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар П.Наранбаяр нарын есөн гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд 13 хүртэлх насны

Хөдөлмөр эрхлэх чадамжтай ч ажил хийдэггүй залуучуудыг “көүч”-тэй болгоно гэв үү

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан

Хамгийн олон адуутай адуучин сайд нар

Засгийн газар 20 гишүүнтэй. Тэдний 12 нь адуугүй, найм нь адуутай гэж Хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт мэдүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал 20 саяар үнэлэгдэх 20