АН: Сүүлийн 10 жилд махны үнэ 357, талхных 161 хувиар өссөн

2026-08-13
by

Ардчилсан намаас /2026.08.13/ төсвийн тодотгол болон үнийн өсөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

Ерөнхий инфляц 13 хувь, тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 25 хувьд хүрсэн. Шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан цаашид инфляцыг дараагийн давлагаа үүсэх, эдийн засагт шок үзүүлэхүйц эрсдэлтэй байна. Төсвийн алдагдал 2.1 их наяд. Эдийн засгийн нөхцөл байдал цар тахлын үеийн түвшинд хүрлээ. Засгийн газар өдөр хоногийг аргацаасан, гал унтраах байдлаар биш цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Засгийн газарт ийм зүрх зориг байна уу гэж асуумаар байна. Иргэдийн орлогыг бодитоор хамгаалах төлөвлөгөө байна уу гэдгийг бас асууя. Нэн яаралтай төсвийн алдагдлыг бууруулах чиглэлээр төсвийн үрэлгэн зардлуудаа эрс танах шаардлагатай.


УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

Сүүлийн 36 жилийн 75 хувьд нь МАН засагласан. Зөвхөн сүүлийн 10 жилд үнийн өсөлт, инфляц ямар болсныг өдөр тутмын хэрэглээний талх, махан дээр жишээ авч үзье. 2016 онд мах 8000 төгрөг байсан бол өнөөдөр 36,600 мянган төгрөг болж 357 хувиар өссөн. Талх 1100 төгрөг байснаа 2800 төгрөг болж 161 хувиар өссөн байна. Энэ бол цалинтай харьцуулах ямар боломжгүй өсөлт. Гэтэл энэ 10 жилд иргэдийн цалин хэдэн хувиар өссөн бэ. Нийт төсвийн зарлага бараг 6-7 хувиар өссөн байхад, иргэдийн орлого гурав хүрэхгүй хувиар өссөн байдаг.


УИХ-ын гишүүн Г.Очирбат:

Монголбанк зөвхөн ард иргэдийн халаасыг шулах буюу мөнгөний бодлогоо чангатгах арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Дундуур нь Засгийн газар хэд хэдэн арга хэмжээ авсан. Инфляцыг барихын тулд 2022 оноос “Хүнсний хувьсгал” хөдөлгөөн хэрэгжүүлж, 1.3 их наядын хөнгөлөлттэй зээл гаргаж, 2500 ААН-ийг дэмжсэн. Энэ үр дүн хаана байна.

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

9 сар 2026
М Т W Т F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
Previous Story

“Жилд 4.2 сая хятад жуулчин ирдэг, хилээс буцдаг” гэх Н.Номтойбаярын үг

Next Story

БНХАУ-аас 350 тэрбумын үнэтэй онгоц лизингээр авахаар судалж байна

Сүүлд нийтэлсэн Мэдээ мэдээ

2026 оны төсвийн тодотголд хийсэн аудитын дүгнэлт: Эрсдэлтэй, эрсдэлтэй, эрсдэлтэй

Аудитын ерөнхий газар 2026 оны төсвийн тодотголд хийсэн дүгнэлтээ нээлттэй байршуулжээ. Төсвийн тодотголыг өнөөдрийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж буй. Дүгнэлтийг харвал эрсдэлтэй, шаардлага