Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-11-11
by

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ

Тус хуулийн төслийг баталбал:

Авлига, албан тушаалын гэмт хэрэг болон бусад нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан, учруулж болзошгүй нөхцөл байдлын талаар мэдээлсэн Шүгэл үлээгчийг хамгаалах, дэмжих, нууцлал, аюулгүй байдлыг хангах, өш хонзон, дарамт шахалтад өртөхөөс сэргийлэх эрх зүйн орчин бүрдэнэ.

Гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогын хүрээнд зөвхөн гэрч, хохирогчийг хамгаалах бус, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид, шүгэл үлээгч, хүний эрхийг хамгаалагч, тэдгээрийн гэр бүлийг гэмт халдлага, аюул, заналхийллээс хамгаалах, шүүхийн аюулгүй байдлыг хангах, яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжлах нэгдсэн тогтолцоо, механизмыг бүрдүүлэх аж.


Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн:

Шүгэл үлээгч мэдээллээ баримт, эх сурвалж, шалгаж тогтоох боломжтой нөхцөлд тулгуурлан гаргасан бөгөөд тухайн үедээ үнэн гэж үзэх хангалттай үндэслэлтэй байсан бол мэдээлэл гаргасных нь төлөө иргэний, захиргааны болон сахилгын хариуцлага хүлээлгэхгүй. Шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол хамгаалалтын арга хэмжээг нэн даруй авна.


Түүнчлэн Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Төсөл батлагдсанаар,

-Хохирогч дахин хохирдог сөрөг үзэгдлийг таслан зогсооно.

-Гэрчийн аюулгүй байдлыг бүрэн хангаснаар гэмт хэргийн шийдвэрлэлт шуурхай болж, нуугдмал гэмт хэргүүд илэрнэ.

-Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааг мэргэжлийн байгууллага нь мөрдөгч, прокурор, шүүхээс хараат бусаар бие даан хэрэгжүүлнэ.

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх эрх хангагдана.

-Хамгаалалтад авах субъектийн хүрээ өргөжиж, хүний эрхийг өргөн хүрээнд хамгаалах боломж бүрдэнэ.

-Хүний эрхийг хангасан гэрч, хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоо бэхжиж, хамгаалалтын арга хэмжээний чанар, хүртээмж нэмэгдэнэ.

-Шүүн таслах ажиллагааг аюулгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангаж, шүүгчийн хараат бус байдлыг ханган, шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ гэж үзлээ. 

Хариу үлдээх

Your email address will not be published.

Баннер

"DocX" бол шинэ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг онлайн мэдээний сайт юм.

Олон нийтийн сүлжээ

11 сар 2026
М Т W Т F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
Previous Story

Гавьяа байгуулах гэж хичээсэн гайтай гишүүдийн балаг

Next Story

Т.Даваадалай нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

Сүүлд нийтэлсэн Засгийн газар мэдээ

Ч.Номингийн “Фулхэм” багтай байгуулсан гэрээний улмаас үүссэн 6.5 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг татвар төлөгчид төлж болзошгүй

Ч.Номин Соёлын сайдаар ажиллаж байхдаа “Go Mongolia” үндэсний брэндийг олон улсад сурталчлах зорилгоор Английн Премьер лигийн “Фүлхэм” клубтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байдаг. Гэвч

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар иргэдийн хувийн хэрэгцээний авто зогсоол, гараашийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх тухай УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан